"Чан Жэн 5-B" зөөгч пуужинг амжилттай хөөргөсөнд баяр хүргэв

2020-05-06 12:48:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 5-нд, ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл, "Чан Жэн 5-B" зөөгч пуужингийн анхны хөөргөлтийн үүргээ бүрэн дүүрэг амжилттай гүйцэтгэсэн нисэгчтэй сансар судлалын төслийн үе шатны нислэгийн үүрэг хариуцсан төв командлалын газар, "Чан Жэн 5-B" зөөгч пуужингийн анхны нислэгийн үүрэг гүйцэтгэх ажилд оролцсон бүх судалгааны байгууллага болон бүх ажилтан нарт баярын цахилгаан илгээжээ.

Баярын цахилгаанд: "Чан Жэн 5-B" зөөгч пуужингийн анхны нислэгийн ажлыг өрнүүлж эхэлснээс хойш, энэхүү үйл хэрэгт оролцсон бүх судалгааны байгууллага болон бүх ажилтан нар эв санаа нэгтэй хамтдаа хичээн ажиллаж, шинэ коронавирусийн халдварын сөрөн нөлөө зэрэг хүндрэл бэрхшээлийг амжилттай даван туулж, анхны нислэгийн үүргийг бүрэн дүүрэг амжилттай биелүүлж, чухал ялалт байгуулсанд ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөл, Цэргийн төв зөвлөл та бүхэнд баяр талархал дэвшүүлж, чин сэтгэлийн мэндчилгээ хүргэж буйгаа илэрхийлье гэж тэмдэглэжээ.

Баярын цахилгаанд, сансрын өргөн уудам орон зайд судалгаа хийж, шинжлэх ухаан, технологийн оргилд хүрэх зам үргэлжилсээр байна. Нисэгчтэй сансрын технологийн цаашдын үүрэг асар хүнд байж, хүндрэл бэрхшээл, төвөг будлиан тулгарсаар байна. Иймээс эв санаагаа нэгтгэн, Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын төв хорооны хүрээнд, Ши Жиньпиний шинэ эрин үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааны удирдлага дор, Намын 19-р их хурал болон 19 дахь сонгуулийн 2-р, 3-р, 4-р бүгд хурлын үзэл санааг тууштай хэрэгжүүлж, “Цөмийн бөмбөг, пуужин, хиймэл дагуул”-ын үзэл санааг уламжлан бадруулж, улс орноо сансар судлалын болон шинжлэх ухаан, технологийн хүчирхэг орон болгон байгуулж, өнгөрснөө үл мартан үүрэг хариуцлагаа ухамсарлан, “хос зуун жил”-ын тэмцлийн зорилт, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргээн мандлын Хятадын мөрөөдлийг биелүүлэхийн тулд илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна хэмээн тэмдэглэжээ.

Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ