“5.1”-ний амралтын үеэр онлайн худалдаа эрчтэй хөгжлөө

2020-05-07 15:56:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны Хятад улсын "5.1" -нийМайннэгний баярын 5 хоногийн амралтаар, олон газрын иргэд идэвхтэй онлайн худалдаа хийсэн байна. Бүртгэлд харуулснаар, "5.1" амралтын үеэр, цахим худалдааны борлуулалт нэмэгдэж, олон тооны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулалт сайтай байлаа. Хятадын асар том дотоодын зах зээлийн давуу тал улмаар илэрхий болж, хэрэглээний тогтвортой сайн хандлагын үндэс суурь өөрчлөгдөхгүй хэмээн шинжээчдийн үзэж байна.

Жиндүнбуюу JD компанийн гаргасан сүүлийн үеийн тоо бүртгэлд харуулснаар, "5.1"-ний амралтын үеэр JD компанийн онлайн худалдааны хэмжээ 2019 оны мөн үеийнхээс 45 хувиар нэмэгдсэн байна. Үүнд дотоодын брэндүүдийн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 52 хувь, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхээс 148 хувиар өссөн нэмэгджээ. JD компанийн Бигдатасудалгааны хүрээлэнгийн судлаачЧэньЯотанилцуулахдаа," 5.1 "-ийн амралтын үеэр, 20-30 насны залуу хэрэглэгчид гол хүчин хэвээр байсан ч 36-аасдээш насны хэрэглэгчдийн эзлэх хувь хэмжээ ч илт нэмэгдсэн. Дунд ба ахмад насны хэрэглэгчдийн онлайн худалдаа хийх хэмжээ ч өнгөрсөн оны мөн үеийнхээс өндөр өсөлттэй байж, онлайн хэрэглээний нийт өсөлтийнхурдаас3-6 нэгж өндөр байна. Үүний зэрэгцээ хэрэглэгчийн идэвхтэй хайлтын байдлаас харахад “бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн газар орон + хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн” маш тодорхой байсан.Хубэйнхавч,Липугийнтаро, Вэньшаний амтат төмс, Яньчигийн хонины мах зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гарсан газар нутгийн нэрээрбрэндболон хэрэглэгчдэд танигдсан юм.

Эх сурвалжийн мэдээлснээр, энэ оны "5.1" -ынамралтаарЖиндүниндэр дээрхядгуусыгтэтгэх тусгай худалдааны хэмжээ ч өнгөрсөн оны мөн үеийнхээс 135 хувиар нэмэгдлээ. Шувууны мах, өндөг, цай, гахайн мах, үхэр, хонины мах, хүнсний ногооны эргэлт хэрэгцээ хоёр дахин нэмэгджээ.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтоон барих дотоодын нөхцөл байдал сайжрахын хирээр, ойр хавиар хувийн машинаар аялал хийх нь олон хүмүүсийн сонголт болжээ.Су-Нинкомпанийн "5.1" хугацаан дахь бүртгэлийн тоо баримтад харуулснаар, 4-р сарын 29-өөс5-р сарын 4-ний хооронд авто машины сэлбэг хэрэгслийн борлуулалт өмнөх сараас 256 хувиар өсөн нэмэгдсэн бол майхан болон зуслангийн дэвсгэрийн борлуулалт өмнөх сараас хоёр дахин нэмэгдэж, нарнаас хамгаалах тосны борлуулалт өмнөх сараас 25.4 хувиар өссөн байна. Үүнээс гадна, нэг удаагийн аяллын хэрэгсэл мэдэгдэм нэмэгджээ.Су-Нинкомпанийн Бигдатадүн шинжилгээ хариуцсан захиралСуньЛянхэлэхдээ, Энэ онд хүн бүхэн эргэн тойрон, хээр гадаа автомашинаар зугаалах сонирхолтой болжээ. Өмнөх жилүүдээс ялгаатай зүйл нь энэ жил нэг удаагийн аяллын хэрэгслүүд ихээхэн нэмэгдсэн, нэг удаагийн шүдний сойзны борлуулалт өмнөх сараас 94.12 хувиар, нэг удаагийн угаалгын алчуурын борлуулалт өмнөх сараас 39.29 хувиар, ариутгал шингэний борлуулалтын хэмжээ өмнөх сараас 51.7 хувиар өссөн байна гэжээ.

Худалдааны яамны гүйлгээний салбарыг дэмжих төвийн судлаачЧэньЛифэн: худалдаа дэлгүүр, хотын үйл ажиллагаа аажмаар сэргээснээр, олон газрууд ч нөхөн худалдан авалт хийх шинжтэй хэрэглээг угтан авах боллоо. Энэ нь Хятадын хэрэглээний тогтвортой өсөлтийн үндэс суурь өөрчлөгдөхгүйг харуулж байна гэжээ.

"Олон газрууд ажил, үйлдвэрлэлээ сэргээж, хэрэглээг дэмжих бодлого хэрэгжүүлж эхэлснээр хэрэглэгчийн итгэл үнэмшлийг сэргээж, хэрэглээний зах зээл сэргэж, онлайн хэрэглээний өсөлт түргэсэж байна.

Удалгүй зах зээлийг сэргээх илүү олон ашигтай бодлогууд боловсрууланхэрэгжигдэхбөгөөд улсын дотоодын зах зээлийн эрчтэй давуу тал ч аажмаар илэрхий болж байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ