Хятадын иргэдийн сэтгэл ханамжтай байгаа хэмжээ маш өндөр байна

2020-05-08 15:34:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн үед Сингапурын иргэдийн санал асуулгын бие даасан байгууллага Blackbox Research олон орон болон бүс нутгийн засгийн газраас халдвартай тэмцсэн талаар иргэд сэтгэл ханамжтай байгаа эсэх талаар шинжилгээний тайлан нийтлэв. Тайланд харуулснаар, дэлхийн эдийн засгийн 23 цогцын дундаас Хятадын эх хуурайн иргэд засгийн газрынхаа халдвартай тэмцсэн байдалд сэтгэл ханамжтай байж, хамгийн өндөр оноо авчээ. Харин барууны орны иргэд засгийн газрынхаа халдварын эсрэг арга хэмжээнд сэтгэл ханамжгүй байгаа ажээ.

4-р сарын 3-наас 19 болтол, Blackbox Research олон улсын хэрэглэгчдийн шинжилгээний байгууллага Toluna-тай хамтран ажиллаж, дэлхийн эдийн засгийн 23 цогцын 12592 иргэдээс санал асуулга авсан байна. Санал асуулгад хамрагдсан иргэд 18-80 насны хоорондын хүмүүс байж, тэдний 2/3 нь дээд боловсрол хүртсэн байдаг.

Уг шинжилгээ дөрвөн гол үзүүлэлтийг ашиглан эдийн засгийн цогцуудын засгийн газрын халдвартай тэмцсэн арга барилыг үнэлэв, энэ нь улс төрийн удирдах хүчин, аж ахуйн нэгжийн удирдах хүчин, орон нутгийн дүүргүүдийн халдвартай тэмцсэн байдал, хямралын явц дахь үндэсний хэвлэл мэдээллийн хариуцлагат сэтгэл зэрэг болно. Энэ удаагийн шинжилгээнд Азийн эдийн засгийн цогцууд ерөнхийдөө нэлээд өндөр оноо авч, Хятадын эх хуурайн авсан оноо хамгийн өндөр буюу 85-д хүрч, дэлхийн дундаж түвшин буюу 45 оноогоос хол давсан байна.


23 эдийн засгийн цогцын шинэ коронавирусийн халдварыг даван туулсан онооны жагсаалт

Барууны эдийн засгийн цогц ерөнхийдөө нэлээд доогуур орсон байлаа. Тайланд харуулснаар, Америк, Австрали болон Итали, Герман, Их Британи, Франц зэрэг баруун Европын дөрвөн орны оноо цөм дэлхийн дундаж түвшнээс доогуур байв. Шинэ Зеланд авсан оноогоороо дэлхийн дундаж түвшнээс давсан барууны цорын ганц орон болсон байна.

Уг шинжилгээнд хамрагдсан эдийн засгийн 23 цогцын зөвхөн 7 удирдагчид тал хувиас илүү иргэд сэтгэл ханамжтай байж, үүнд Хятадын эх хуурайн иргэдийн 86% нь сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, уг шинжилгээнд сэтгэл ханамжтай байгаа байдлаар хамгийн өндөрт тооцогдож, дэлхийн дундаж түвшин буюу 40 хувиас хол давсан байна.

Гэнэт гарсан халдварын байдалтай учирснаар, засгийн газрын хариу тусгалын хурд ямар байгаа вэ?

Тайланд харуулснаар, Францын 84%-ийн иргэд засгийн газрын хариу тусгал даанч удаан хэмээн үзэж, түүний дараа япончууд(82%)болон америкчууд(74%)удаан хэмээн үзсэн байна.


Түүнчлэн Америкийн 42%-ийн иргэд, халдварыг даван туулах байдалтай харьцуулахад Америкийн засгийн газар цэрэг дайны мөргөлдөөнийг даван туулахын төлөө илүү их бэлтгэл хийсэн байна гэж үзжээ.

Халдварын байдал хүндрэхийг дагалдан олон орон удаа дараалан битүүмжлэх арга хэмжээ авснаар, дэлхийн эдийн засаг зохих хэмжээгээр нөлөөлөгдсөн байна. Иймэрхүү нөхцөлд, эдийн засгийн цогцуудын бизнесийн салбарын лидерүүд маш сайнаар ажиллаж чадсан уу?

Санал асуулгад хамрагдсан Хятадын 80%-ийн иргэд болон Вьетнамын 64%-ийн иргэд өөрийн орны бизнесийн салбарын лидерүүдийн халдварыг даван туулахаар ажилласан байдалд сэтгэл ханамжтай байж, эдийн засгийн бусад 21 цогцын иргэдийн сэтгэл ханамжтай байгаа байдал 50%-иас доогуур байв.

Хятад улс хямралаас гарах талаар Америкаас нэн бат итгэлтэй байв. Санал асуулгад хамрагдсан 85%-ийн хятадууд, халдварын дараа Хятад улс нэн хүчирхэгжинэ гэж үзсэн байна. Харин Америкийн зөвхөн 41%-ийн иргэд Америк улам л хүчирхэгжих болно хэмээн үзэж байгааг тайланд бас харуулжээ.

Blackbox Research-ыг үүсгэн байгуулагч бөгөөд тэргүүн гүйцэтгэгч захирал Дэвид Блэк хэлэхдээ: “Барууны ертөнцийн итгэл үнэмшил маш их алдагдаж эхэлснийг би олж харлаа. Маш олон орны хувьд, энэ бол түүхэнд байгаагүй халдвар юм. Маш олон орны засгийн газар санаандгүй ирсэн хямралын эсрэг арга хэмжээ авч байгаа хэдий ч үүний үр дүнд иргэдийн итгэл үнэмшлийг хохирсоор байна” гэжээ.

Дэвид Блэк дүгнэхдээ: “маш олон орон болон бүс нутаг иргэдийн хүсэл эрмэлзэлд хүрч чадаагүй. Харин Хятадын иргэд засгийн газрынхаа ажлыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн байдаг, энэ нь дэлхий дахинд халдвар ихээр дэлгэрч байгаа ч Хятад улс сэргэлтийн үе шатанд орсонтой холбоотой юм, энэ нь Хятад улс хямралыг маш сайнаар зохицуулж чадсаныг харуулав” гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ