Америкийн эрх баригчид юу бүтээснээ олонд танилцуулах шаардлагатай болсон биш үү

2020-05-11 16:16:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-д ерөнхийлөгчийн сонгууль болох ойртож байна. Энэ үеэр цар тахлыг сайтар сэргийлж чадаагүй хариуцлагаа Хятад улсад нөмөргөж, хүмүүсийн анхаарлыг шилжүүлэхээр Цагаан ордон оролдох давтамж нь улам бүр нэмэгдэх боллоо.

Гэхдээ олон нийт АНУ-ын шүүмжлэлд хариу барьж, няцаасаар байна. Саяхан Америкийн тагнуулын салбар, шинжлэх ухааны салбарын нийтлэг ойлголт болсон шинэ төрлийн коронавируийг лабораторид гарган аваагүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Францын мэргэжилтний сүүлийн үеийн судалгаагаар Францад бий болсон халдвар тодорхой бус вирусийн удмаас болсон халдвар болохыг нотолжээ.

Австралийн экс ерөнхий сайд Кэвин Рудд ч Английн “The Guardian” сонинд нийтлэл бичиж, Ковид-19 вирусийн эх үүсвэрийг нотлон таньж арайхан чадаагүй байна, гэхдээ Үхань дахь лабораторид чиглүүлсэн “тагнуулын мэдээлэл”-ийн архив гэгч үнэн бус мэдээллийг Руперт Мердок-ийн эзэмшилд байдаг News корпораци цацаж байгаа бөгөөд үүний зорилго нь АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын улиран сонгогдохыг дэмжихийн төлөө гэж тэмдэглэжээ.

Эдгээр дүгнэлтүүд нь Цагаан ордны улс төрчид Ковид-19-ийг сэргийлэн хяналтдаа авч чадаагүй хариуцлагаа Хятад улсад нөмөргөх гэсэн оролдлогод ноцтой цохилт болсон байна.

Үнэнийг хэлэхэд, АНУ-д 5-р сарын 10-ний өдөр гэхэд халдвар авсан хүний тоо 1.3 саяас давж, нас барсан хүний тоо 80 мянгад дөхөж байна. Ийм хүнд байдалд АНУ-ын улс төрчид халдварын байдалд анхаарал хандуулахгүй харин халдварыг тогтоон барьж чадаагүй хариуцлагыг Хятад улсад нөмөргөх зорилготой олон төрлийн бодлого хэрэгжүүлэн хүмүүсийг төөрөгдүүлэх гэж оролдож байна.

2019 оны 9-р сард Америкид халдварт томуу дэгдэхэд халдвараар нас барсан зарим хүмүүс үнэндээ Ковид-19-ийн халдвар авч нас барсныг АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Рэдфельд хүлээн зөвшөөрсөн юм. Америкийн Калифорни мужийн саяхан нийтэлсэн нэгэн цогцост задлан шинжилгээ хийсэн дүнгээс үзэхэд, тухайн газар хамгийн эрт Ковид-19-ийн халдвар авч нас барсан тохиолдол 2-р сарын 6-нд гарч, энэ хүн хаана ч аялаагүй бөгөөд АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн бүртгэсэн анхны нас барсан тохиолдлоос гурван долоо хоногийн өмнө байгаа юм.

Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв яагаад өвчтөн нас бараад хоёр сар гаруй болсны дараа сая Ковид-19-ийн халдвар авсныг нотолсон юм? АНУ-д халдварт томуунаас болж хэчнээн хүнд буруу оношилгоо хийсэн бол? Ноднингийн 9-р сараас халдвар хороололд их цар хэмжээгээр тархсан уу? эдгээр асуудлуудад хүмүүс эргэлзээтэй байсаар.

Тэгвэл ноднингийн 7-р сарын эхээр Висконсин мужид болсон электрон тамхинаас болсон уушгины хатгалгааг санагдуулна. АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, одоо болтол 2807 хүн уг өвчнөөр өвчилсөн бөгөөд 68 хүн нас барсан байна. Халуурч ханиалгаж, амьсгал давчдан, тамиргүй байх нь шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүмүүсийн илрэлтэй их адилхан байна. Мөн өвчний шалтгааныг хараахан тодорхой болгоогүй байна. Энэ оны 2-р сард АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлгэрч эхлэхэд АНУ-ын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв даруй электрон тамхинаас болсон өвчинтэй холбогдох тоо баримтыг бүртгэхээ зогсоосон байна. Үүнд Америкийн сүлжээ ашиглагчдын үлдээсэн сэтгэгдэл юу нэгийг өгүүлнэ: Электрон тамхи 20 гаруй жилийн түүхтэй байхад яагаад одоо сая уушгины хатгалгааг бий болгож байгаа бэ? Хятад улс Ковид-19-ийг "нууц уушгины хатгалга" гэж нэрлэсээр ирсэн бол бид шинэ коронавирусийг илрүүлж чадахгүй юу?

АНУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдлыг бүртгэх албаны тоо бүртгэл гэж байна уу? Америкийн талын нийтэлж байгаа халдвар авсан болон нас барсан хүний тоо бодит байдлаас их зөрөөтэй байна гэж эрдэмтэд үзэж байна.

АНУ-д олон байгууллага тоо бүртгэл нийтэлж байна. Хэвлэл мэдээллийн олонх нь Жонс Хопкинсын их сургуулийн бүртгэлийн тоо баримтыг ашиглаж байна. Судалгааны зарим байгууллага нь АНУ-ын бүртгэлийн сайт болох Worldmeters-ын тоо баримтыг ашиглаж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь харин өөр бүртгэл хийж байна. Жишээлэхэд CNN, NBC зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрийн бүртгэлд үндэслэсэн байна. Эдгээр тоо баримтууд нь хоорондоо адилгүй байна.

Тоо баримт бол хэвлэл мэдээлэл болон олон нийтийн халдварын байдлыг ойлгоход ашигтай бөгөөд халдвараас урьдчилан сэргийлэхэд чухал байдаг. Гэвч АНУ-ын халдварын тухай тоо баримт иймэрхүү эмх замбараагүй байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж байна.

Одоо улам олон тоо баримт, үнэн бодит байдал ил болж байна. ДЭМБ саяхан, 1-р сарын 30-нд Ковид-19-ийг дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн онц үйл хэрэг гэж мэдэгдэхэд Америкийн удирдагчид "манай орон халдварыг хяналтдаа авсан", "шинэ төрлийн коронавирус Америкчуудад эрсдэл багатай", "вирус өөрөө устах болно" гэх мэтчилэн ярьсаар ирлээ. Америкийн эрх баригчид иргэддээ энэ хоёр сар юу хийснээ хэлэх шаардлагатай болсон биш үү.

Их уншсан

холбоотой мэдээ