Сургаал сайтын үр сайн явдаг

2020-05-11 18:41:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Аяарлах цагийн аясыг аргадан

Алсад яваа хүүгээ санах

Ачлалт ээжийн агуу хайрыг

Алтан нарнаар ч хариулж үл чадмой.

2015 оны сар шинийн золголт дээр Ши Жиньпин Тан улсын яруу найрагч Мэн Жяогийн энэхүү “Хүүгийн сэтгэл” шүлгийг уншсан байдаг. Хорвоо ертөнцөд эцэг эхийн хайраас том зүйл гэж үгүй. Харин энэ их ач энэрлийг хариулах гэж зүтгэх үрийн сэтгэлийг “ачлал” гэдэг.

Хүний эцэг эх гэж үрийнхээ сайнаар баясаж, үрийнхээ зовлонгоор шаналж явдаг. Хэний ч аав ээж бүгд тийм. Харин Ши Жиньпиний ээж Чи Шиний хувьд хүүдээ улс орон, ард түмнийхээ төлөө илүү ихийг хийж, илүү хариуцлага хүлээж ажиллахыг байнга зааж захидаг нэгэн. Түүний хүүдээ сургаж хэлсэн үг нь Ши Жиньпиний амьдралд маш их тус болсон гэдэг.

Ши Жиньпинийг 5, 6 настай байхад ээж нь түүнийг үүрч Юе Фэй баатрын тухай комик ном худалдан авч өгөн, “эх орныхоо төлөө юугаа ч харамгүй зориулах”, “Юе Фэйгийн ээж хүүгийнхээ бие дээр сургаал үг шивсэн нь” зэрэг баатарлаг үлгэр домог ярьж өгдөг байж.

“Ээж ээ, бие дээр нь үсэг шивэх аймаар өвдөх байх аа. Тийн?” гэсэн бага насны Ши Жиньпиний асуултад ээж нь “миний хүү, мэдээж өвдөнө, гэхдээ өвдөхөөс илүү сэтгэлд нь шингэдэг юм” гэж хариулжээ. Тэр цагаас, тэр үлгэрээс Ши Жиньпин “эх орныхоо төлөө өөрийгөө зориулах” гэдгийг ойлгож, өөрийн насан туршийн хичээл зүтгэлийнхээ дархан зорилго болгож өнөөг хүрчээ.

Чи Шинь настан насан туршдаа маш эгэл бор амьдралын хэв заншлаа хадгалж, том даргын авгай эхнэр гэдгээрээ ерөөсөө бусдаас онцгойрдоггүй нэгэн юм. Хүүхдүүд нь дэргэд нь байхгүй үед ч гэртээ асрагч хөлсөлж ажиллуулж байгаагүй бөгөөд нөхрийнхөө харилцааг ашиглан ажил шилж сольж ч байгаагүй. Түүнчлэн Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайдын гэргийн хувиар ганц л удаа дипломат хүлээн авалтын арга хэмжээнд оролцож байсан түүхтэй. Тэрээр мөн хамгийн хүнд хэцүү үед ч сар болгоны намын төлбөрөө алгасуулалгүй цагт нь төлж ирсэн байдаг.

Санаа сайтын үр, заяа сайтын үргэлжлэл, Удам сайтын хүүхэд, угшил сайтын унага гэдэг биз дээ. Яалт ч үгүй хүний хөгжилд эцэг эхийн оролцоо маш чухал. Ши Жиньпний аав ээж нь хүүхдээ маш чанга сургадаг бөгөөд ямар ч цаг үед ажлаа нөлөөлөхгүй байхыг цаг ямагт сануулж, өөрийн биеэрээ үлгэр дуурайл үзүүлдэг байж.

Ши Жиньпин баруун хойд нутгийн Шааньши мужийн хөдөө анхан шатанд сэхээтнээр очиход ээж Чи Шинь нь өөрийн гараараа даавуун цүнх оёж, дээр нь “эхийн сэтгэл” гэсэн гурван улаан ханз хатгажээ. Шааньши мужийн Лян Жя Хэ тосгонд ажиллаж амьдрах хугацаандаа Ши Жиньпин энэ гурван ханзыг харах болгон ээжийнхээ захиж хэлсэн бүхнийг санаж, маш шаргуу ажиллаж хөдөлмөрлөн, 7 жилийн хугацаанд тухайн нутгийн ард олонтой гүн зузаан нөхөрлөсөн байдаг. Тэрээр тосгоноос явахдаа энэхүү цүнхээ хөрш айлын Жан Вэйпан гэдэг найздаа дурсгал болгон бэлэглэж, “Би явлаа, гэхдээ сэтгэл зүрх минь хэзээд энд та бүхэнтэй хамт шүү” гэж хэлсэн гэдэг.

2001 оны цагаан сараар ээж Чи Шинь нь тухайн үед нэгэнт Фүжянь мужийн засаг дарга болсон ШиЖиньинтэй утсаар ярьжээ. Тэр цагаан сар ажил ихтэйгээс болж Ши Жиньпин ээж аав дээрээ ирж шинэлж чадаагүй юм. Гэвч ажлаа гэсэн хүүгийнхээ тайлбарыг сонссон Чи Шинь настан харин ч машид баярлаж, “Миний хүү ажлаа сайн хийж л байвал болоо, тэр чинь даруй хамгийн том ачлал шүү. Ажлаа сайн хийх бол гэр бүлдээ, мөн өөрийн биедээ хариуцаж буй хэрэг” гэж хэлжээ.

Ши Жиньпиний албан өрөөнд аав ээжтэйгээ хамт авахуулсан зургууд тавиастай байдаг бол тэдгээр зургуудын нэг нь ээжээ хөтлөн цэцэрлэгээр алхаж буй зураг юм. “Хүн урьдаар эцэг эхдээ ачлалтай байж, улс орон, ард түмэндээ журамтай байж чадна” гэж Ши Жиньпин байнга хэлдэг.

Их уншсан

холбоотой мэдээ