Сувилагчдад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

2020-05-11 22:05:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Олон улсын сувилагчдын баярын өдрийг тохиолдуулан, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин Намын төв хорооны нэрийн өмнөөс бүх Хятадын өргөн олон сувилагчдад баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Ши Жиньпин онцлохдоо, шинэ коронавирусийн цар тахал гарснаас хойш, өргөн олон сувилагчид эргэлт буцалтгүй шийдэмгий зоригоор улсын дотоод, гадаад дахь цар тахлын эсрэг тэмцлийн өмнө фронтод эрэлхийлэн тэмцэж, Хятад улс цар тахлыг тогтоон барих, сэргийлэх тэмцэлд ялалт байгуулах, мөн улс орнуудын ард иргэдийн амь насны аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулахад маш чухал хувь нэмэр оруулж, өөрийн бодит үйл ажилладгаараа амь насыг дээдлэн аврах, өөрийгөө үрэгдүүлэх агуу хайрын зориг санааг бүрэн харуулсан юм гэв.

Ши Жиньпин, сувилахуйн ажил нь эрүүл мэндийн үйлчилгээний чухал хэсэг юм. Шат бүрийн намын хороо, захиргаа өргөн олон сувилагчийг энэрэн хайрлаж, сувилагчдын эгнээний бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, урамшууллын механизмыг боловсронгуй болгож, үлгэр жишээ үйл явдлыг сурталчилж, шилдэг сувилагч урт хугацаагаар сувилгааны ажилд зүтгэхийг дэмжиж хэрэгтэй. Өргөн олон сувилагчид сайхан уламжлалаа нандигнаж, хүмүүнлэгийн үзэл баримтыг дайчилж, үргэлжлэн хичээн зүтгэж, үнэн сэтгэлээрээ үйлчилж, Хятад улсын эрүүл мэндийн бүтээн байгуулалт, дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад үргэлжлэн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ