Шинжлэх ухааны сэтгүүлүүд Хятадыг дэмжиж байна

2020-05-12 11:23:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ коронавирусийн халдвар дэлхийн орнуудад тархаж, дэлхийн эдийн засаг цохилтод өртөн, дэлхий нийтээрээ ноцтой хямралд нүүрлэж байна. Барууны зарим улс төрчид халдвартай дорвитой тэмцээгүй байдлаа нуун дарагдуулахын тулд худлаа гүтгэлэг тарааж, Хятад улсыг харлуулахыг оролдож байна.

Харин ойрын гурван сарын хугацаанд Хятад улс халдвараас урьдчилан сэргийлж, хяналтдаа авахын тулд оруулсан хүчин чармайлт нь дэлхий нийтийг гайхшруулж, ямар ч үндэслэлгүй гүтгэлэг газар авч байсан ч шударга ёсыг баримтлагч дуу хоолой Хятадыг дэмжсээр байна. "Байгаль", "Ланцет", "Шинжлэх Ухаан" зэрэг эрдэм шинжилгээний тэргүүлэх сэтгүүлүүд өгүүлэл нийтэлж, Хятадын улсын халдвартай тэмцсэн арга туршлага үр дүнтэй байгааг сайшаасан юм. Эдгээр нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд дурдсан баримтууд нь янз бүрийн гуйвуулсан үг хэллэгийг няцаав.

Халдвар гарснаас хойш эрдэм шинжилгээний салбарынхан Хятад улсын халдварын эсрэг тэмцэж буй асуудлаар ярилцан, судалгаа хийж, томоохон сэтгүүлүүд Хятадын арга туршлага нь дэлхий нийтийн халдвартай тэмцэх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн мэдээлсэн юм.

5-р сарын 4-нд, "Байгаль" сэтгүүлд нийтэлсэн нэгэн судалгаанаас үзвэл, Хятад улс халдварын эсрэг авсан гурван арга хэмжээ нь халдварыг үр ашигтай тогтоон барьж, дэлхий нийтийн халдвараас урьдчилан сэргийлэхэд "эхний хамгаалалт шугам" тогтоож, халдвар дэлхийн бусад оронд тархахыг тогтоож чадсан гэжээ.

Эдгээр гурван арга хэмжээ нь: Хот хоорондын замын хөдөлгөөнийг хязгаарлах, өвчний сэжигтэй тохиолдолд шинжилгээ хийх болон тусгаарлах, хөл хорио тогтоон урьдчилан сэргийлэх зэрэг болно.

Тайланд тэмдэглэхдээ, хэрэв эдгээр хатуу чанга урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах арга хэмжээ байхгүй бол Хятадын халдварын тохиолдол 67 дахинаар нэмэгдэх байсан гэжээ.

Энэхүү тайланг Саутхэмптоны их сургууль, Фуданы их сургууль, Үханий өвчний хяналтын төв, Америкийн Харвардын анагаахын дээд сургууль, Жонс Хопкинсийн их сургууль зэрэг олон орны судалгааны баг хамтран гүйцэтгэсэн байна.

Нэр нөлөө бүхий эрдэм шинжилгээний "Шинжлэх Ухаан" сэтгүүл мөн Хятадын халдвартай тэмцэх арга туршлагыг өндрөөр үнэлсэн байна. Сэтгүүлд 2019 оны 12-р сарын 31-нээс 2020 оны 2-р сарын 19-нийг хүртэлх хугацаан дахь Үхань хот дахь хөл хорионы арга хэмжээнд шинжилгээ хийсний дүнг нийтлэхдээ, тусгай эм гараагүй нөхцөлд Хятад улс хатуу чанга хянах арга хэмжээ авч богинохон хугацаанд халдварын тохиолдол нэмэгдэхийг тогтоон барьж чадсан гэжээ.

Дэлхийн нэр хүнд бүхий анагаахын "Ланцет" сэтгүүлийн ерөнхий редактор Ричард Хортон Хятадын хэвлэлд ярилцлага өгөхдөө "Хятад улс зөв шийдэл гаргасан. Хятадын засгийн газар онц байдалд чиглүүлэн эрс шийдэмгий хөр хорио тогтоох арга хэмжээ авсан нь дэлхий нийтэд цаг хожоод зогсохгүй, бусад оронд хэрхэн эрүүл мэндийн онц хэрэгт хэрхэн хариу арга хэмжээ авахыг харуулсан " хэмээн Хятад улсыг сайшааж буй илэрхийлсэн юм.

Тэрээр хэлэхдээ, барууны орнууд чухалчилсангүйгээс болж маш хүнд золиос гаргасан гэжээ. Тэрээр барууны зарим улс төрчдийн гүтгэлгийг няцааж, шинэ коронавирусийн халдварыг улс төржүүлэх нь ямар ашиггүй, одоо халдварын заналхийллийг хамтдаа таван туулах явдал тулгам шаардагдаж байна гэжээ.

Хятадын судлаачид шинэ коронавирусийн халдварын талаар эрчимтэй судалгаа хийж, судалгааны үр дүнгээ цаг тухайд нь бусадтай хуваалцаж байна.

1-р сарын 24-нд, Хятадын судлаачид шинэ коронавирусийн халдварын тухай судалгааны өгүүлэл нийтэлж, дэлхийн орнуудад хандан "даруй арга хэмжээ авч коронавируисйн тархалтыг таслан зогсоох хэрэгтэй, халдвар маш эрсдэлтэй" хэмээн сэрэмжлүүлж байсан юм.

Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах ажлын судалгааны явцад Хятадын судлаачдын баг хамт олон судалгааны тайлан нийтэлж, мөн улс орнуудын судлаачидтай хамтран шинжлэх ухааны хамтарсан судалгаа хийж, судалгааны тоо баримт, мэдээллээ солилцон, хэрхэн ажиллах тухай зөвшилцсөн юм.

Халдварын өмнө дэлхий нийт гүтгэлэг хардлага сэрдлэгээ орхин, халдварын эсрэг хамтдаа тэмцэх юм бол эцсийн ялалт байгуулах болно гэдгийг Хятад улс бодит үйл ажиллагаагаараа харуулж байна.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ