Ши Жиньпин “урдаг ган”-ийн үйлдвэрийн цехтэй танилцав

2020-05-12 20:15:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-ны өдөр Шаньши мужид ажилласан Ши Жиньпин дарга Тайюаний зэвэрдэггүй гангийн ХХК-тай танилцав. 2008 оны 8-р сард байгуулагдсан тус компани Шаньши мужийн эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн үлгэр жишээ бүсэд байрладаг ба гол бүтээгдэхүүн нь 0.02 мм-ээс 0.5 мм-ийн зузаантай, 3 мм-ээс 650 мм-ийн өргөнтэй нарийлаг хийцтэй сайн чанарын зэвэрдэггүй ган ороомог байж, жилд 20000 тонн үйлдвэрлэдэг байна.

Ялангуяа 0.02 мм зузаан, 640 мм өргөн зэвэрдэггүй ганг 2018 онд судлан бүтээсэн нь дэлхийд анхдагч юм. Энэхүү гангийн зузаан нь үсний диаметрийн 1/3-ээс бага, A4 цааснаас нимгэн бөгөөд гараар ураж болдог тул “урдаг ган” ч гэдэг.

Үүнээс өмнө цөөхөн улс орон ижил төстэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан бөгөөд өргөн нь 400 мм хүрэхгүй байв. Харин “урдаг ган” нь асар их нэмүү өртөгтэй бөгөөд эвхдэг дэлгэц, гар утас, батерей зэрэг бүтээгдэхүүнд өргөн ашигладаг аж.

Их уншсан

холбоотой мэдээ