Ши Жиньпин орон нутгуудад ажиллав

2020-05-14 15:20:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-р сарын 11-нээс 12-нд, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин Шань Ши мужидочин ажиллав. Энэ нь Бүх Хятадын хоёр чуулганчуулахаас 10 орчим хоногийн өмнө юм. Энэ он бол ядуугаас ангижруулах талаар шуурхай амжилт олж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шувтлалтын жил юм. 45 хоногийн дотор Ши Жиньпин дарга экологи, ногоон хөгжлийн гол сэдвийн хүрээндЖэ Жян, Шаань Ши, Шань Ши зэрэг мужаар гурав дахь удаагаа ажиллажээ.
3-р сарын 30-нд, Ши Жиньпин Жэ Жян мужийн Юй Цүнь тосгондочин ажиллав. 15 жилийн өмнө, Жэ Жян мужийн намын хорооны нарийн бичгийн дарга байсан Ши Жиньпин тухайн үед энд анх удаа "эх байгалиа хамгаалж байгаа нь даруй бодит ашиг хүртэж буй явдал юм" гэснийг дурдсан байна.

Чиньлин Бэйлү буюу Ши Аний нутаг дээр хууль зөрчин амины орон сууц барьсан асуудал орон нутгийн экологийн орчныгилүү ноцтой эвдсэн байна. Үүнтэй холбогдуулан Ши Жиньпин урьд хожид 6 удаа чухал заавар гаргаж, төв хорооноос цэгцлэх ажлын тусгай баг томилж, хууль зөрчин барьсан амины мянгаад орон сууцыг бүрмөсөн цэгцлэхээр болсон байна. 4-р сарын 20-нд, Ши Жиньпин дарга Чиньлины Нюбэй Ляндахь үндэсний зэрэглэлийн байгалийн хамгаалалтын бүсэд ажиллах үе дахинтаа тэмдэглэхдээ: "Чинь Лин дэх хууль зөрчсөн барилга бол нэгэн томоохон сургамж юм" гэжээ.

5-р сарын 12-нд Шань Шид ажиллахдаа, Ши Жиньпин дарга Фэн Хэгийн Тай Юань хотын дүүргийн Жинь Янчяо-д тусгайлан очиж, Тай Юань хотын Фэн Хэ хийгээд "Жю Хэ"-гийн ерөнхий цэгцлэлт, сав газрын экологийн сэргээлт зэрэг байдлын талаарх мэдүүлэгийг сонсож, голын эрэг дагуу алхан Фэн Хэ голын уснысайжруулалт болон хоёр эргийн экологийн хамгаалалт, хотын хүрээлэн буй орчны бүтээн байгуулалт зэрэг ажилтай танилцаж, Тай Юаний Фэн Хэ голын эрэг дагуух экологийн орчны томоохон өөрчлөлтөд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэв.

Их уншсан

холбоотой мэдээ