Коронавирусийн хямралын өмнө Хятад улс эдийн засгаа хэрхэн авч үлдэж байна?

2020-05-14 15:59:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Өнөөдрийн Орос" телевизийн сүлжээ 5-р сарын 9-нд "Дэлхий нийтэд тулгамдаж буй хямралын эсрэг Хятад улс нь бусад эдийн засгийн цогцоос яагаад илүү бэлтгэлтэй байж чадав?" хэмээх өгүүлэл нийтэлжээ.

Коронавирусийн халдвар нь дэлхийн хоёр дахь том цогц болох Хятадын эдийн засгийн эргэлтэд цохилт учруулсан хэдий ч урт хугацааны турш Хятад улс үүсэж мэдэх хямралд бэлтгэлтэй байдаг хэмээн шинжээчид үзэж байна.

"Өнөөдрийн Орос" телевиз эдийн засагч нартай Хятад энэхүү хямралд угаасаа бэлэн байсан уу? Хятадын засгийн газар хэрхэн ажилласан бэ? гэсэн хоёр асуудлаар ярилцсан байна.

АНУ-ын Хятад, Америк судлалын төвийн ахлах судлаач Сураб Гупта хэлэхдээ, Хятадын засгийн газрыг багтаасан хэн ч энэхүү халдварын байдал, цар хүрээг, ялангуяа коронавирус нь хүнээс хүнд халдварладгийг төсөөлж байсангүй. Халдвар нь зуун жилд тохиогоогүй цар тахал юм гэжээ.

Хятад улс бүрэн бэлтгэл хангаж ажилласан, учир нь бусад эдийн засгийн цогц болон шинээр хөгжиж буй эдийн засгийн цогцуудыг бодвол Хятадын санхүүгийн байдал нь илүү эрүүл тогтвортой байдаг хэмээн тэрээр үзэж байна.

Сураб Гупта хэлэхдээ, Хятадын Төв засгийн газрын өрийн хэмжээ нь ДНБ-д эзлэх хувиараа доогуур байдаг. Энэ нь Засгийн газрын баланс нь бодлогоор дэмжих хангалттай орон зайтай гэдгийг харуулж байна. Нөгөө талаар хэрэглэгчдийн өр нь орлогоо бодвол мөн бага байдаг, тиймээс хэт их хөшүүрэггүй болохоор шууд хэрэглээнд мөнгө зарцуулж чаддаг гэжээ.

Олон улсын асуудал судлаач Лян Жяньбан мөн адилхан санал дурдсан байна. Тэрээр: "Хятад улс урт хугацааны стратеги боловсруулан ажилладаг болохоор ямар ч хямралыг даван туулах чадалтай" гэжээ.

Тэрээр хэлэхдээ, "Барууны орнуудтай харьцуулбал Хятад улс хөрөнгө татах, аж ахуйн нэгжүүд болон ард иргэдээ үр дүнтэй дайчлах хүчин чадалтай. 1997-1998 оны Азийн санхүүгийн хямрал, 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеэр Хятад улс энэхүү хүчин чадлаа дэлхий нийтэд харуулсан" гэжээ.

Москвагийн Карнеги төвийн Хятад, Төв Азийн асуудал судлаач Темур Умаров хэлэхдээ, улс орнуудын эдийн засаг нь хоорондоо янз бүр байдаг, тиймээс шинэ коронавирусийн эсрэг ч гэсэн янз бүрийн арга хэмжээ авч байна. Зарим орон эдийн засгаа өдөөх хөтөлбөр боловсруулж байхад Хятад улс дотоодын хэрэглээгээ сэргээх, жижиг дунд аж ахуйн нэгжүүдийг дэмжихэд хүч тавин ажиллаж байна гэв.

Хятад улс болон бусад орнууд өнөөгийн хямралын байдлыг төсөөлж чадахгүй хэмээн шинжээчид санал нэгтэй үзэцгээсэн байна.

Лян Жяньбан хэлэхдээ, "Шинэ коронавирусийн хямрал гаарч, Хятад улсын тухай сөрөг үзэл газар авч байна, үүнд Америкийн гүтгэлэг ч багтаж байна. Тэгэхдээ өнөөдөр Хятад улс нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц хэвээр байна, эдийн засгийн цогцын хэмжээ нь БРИКС-ын бусад орнуудын хэмжээний нийлбэрээс ч их байна. Америк Хятад улсаас холдох сонирхолтой хэдий ч орчин үеийн үйлдвэрлэлийн будлиантай байдлаас шалтгаалан Хятад улстай ямар ч холбоогүй байх нь байж болошгүй хэрэг юм. Хятад улс тэргүүний технологийг хурдтай эзэмшиж, 5G болон хиймэл оюун ухааныг түлхүү хөгжүүлж байна гэжээ.

Оросын ШУА-ийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн Сергей Луконен хэлэхдээ, Хятадын эдийн засаг өнгөрсөн арван жилийн хооронд маш тогтвортой хөгжилд хүрсэн. Тэд ямар замаар яаж замнахаа мэддэг болсон, ялангуяа бүх зүйл интентет болон дижитал үйлчилгээтэй холбоотой эзмэг үед хэрхэн ажиллахаа тэд мэддэг гэжээ.

Сураб Гупта хэлэхдээ, Хятадын эдийн засаг энэ оны эцсээр өсөлтийн замдаа орох болно. Хятад улс энэ онд өсөлтийн хурдаараа тэргүүлэх эдийн засаг болж, Зүүн Ази болон Ази номхон далайн бүс нь дэлхийн хамгийн хурдан өсөлттай бүс болно гэжээ.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ