Трапм төр улсаа дэлхий нийтийн эсрэг талд гаргаж байна

2020-05-15 16:10:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

12-нд Америкийн Прогресс төвийн ахлах судлаач Майк Фокс өгүүлэл нийтэлж: Трампын засгийн газар халдварын эсрэг тэмцэлд саад хийж, улс орноо дэлхий нийтийн эсрэг талд гаргаж байна гэв.

Өгүүлэлд: Трампын засгийн газар халдварын эсрэг нааштай арга хэмжээ авч ажиллаагүйн улмаас халдвар гаарч, хүн ард нь эрүү мэнд, алтан амиараа хохирч байгаа төдийгүй, тахлын эсрэг дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад хүндрэл учруулж, нийт хүн төрөлхтнийг хохироож байна. Цар тахал дэгдсэний эхэн үед ДЭМБ-аас сэрэмжлүүлэг гаргаж, олон орон халдвараас сэргийлэх бэлтгэл ажлыг сайтар хийхийг сануулж байсан юм. Харин Трампын засгийн газар ДЭМБ-тай хамтран ажиллаагүй мөртөө бүр ч тус байгууллагыг дайрч давшин, санхүүжилтээ зогсоож, алдаа буруугаа нөмөргөж тохохоор оролдсон юм. Трампын засгийн газар ДЭМБ-ын санхүүжилтээ зогсоосон нь олон нийтийн шүүмжлэлд өртсөн. “Энэ үед олон улсын хамтын ажиллагаа л хэрэгтэй бөгөөд үүнийг зохицуулж байгаа ДЭМБ-ын үүрэг роль аль ч үеэс чухал болоод байна, харин Америк санхүүжилтээ зогсоож буй нь тахлын эсрэг дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад маш том саад хийж байгаа хэрэг” гэж Германы Эрүүл мэндийн сайд Женс Спан хэллээ.

Түүнчлэн Америк өөрийн буруугаа Хятад улсад тохож байгаа нь халдварын эсрэг Хятадын ард түмний шаргуу хичээл зүтгэлийг өчүүхэн ч баллаж чадахгүй бөгөөд ийм үйлдэл нь эцсийн эцэст “өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр” гэдэг шиг юм болно гэжээ.


Их уншсан

холбоотой мэдээ