Цагаан ордны атаархал болон Наваррогийн мөрөөдөл

2020-05-15 16:53:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шанхай хотын Диснейландийг 5-р сарын 11-нээс дахин ажиллуулж эхэлжээ. Хятад улсад шинэ коронавирусийн халдварын тохиолдол огцом нэмэгдсэний улмаас хүмүүсийн аялах дуртай сэдэвчилсэн паркийг өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр хаахад хүрсэн юм.

Хятадад сүүлийн үед халдварын тохиолдлын тоо ихээхэн буурсан бөгөөд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг аажмаар сулруулсан байна. Үүний дагуу Диснейланд үүдээ нээж үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхлэх болов.

Харин Хятад улс шинэ коронавирусийн халдвараас урьдчил сэргийлж амжилт олсонд Цагаан ордны дэргэдэх Худалдааны асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн тэргүүн Питер Наварро: “Хятадад нээсэн байтал манайх харин хаалттай байна, бухимдаж байна” хэмээн атаархан хэлж байлаа.

АНУ-ын "Зах зээлийн судалгаа" мэдээний сайтын 11-нд мэдээлснээр, Наварро 10-ны өдөр АНУ-ын FOX телевизэд ярилцлага өгөхдөө, Шанхайн хотын Диснейланд дахин нээгдсэн байна. Харин Диснейландийн эх нутаг болох миний нутаг Калифорнийн Оранж Каунтийн Диснейланд хаалттай хэвээр байна, уур хүрч байна гэжээ.

Шанхай хотын Диснейланд дахин нээгдсэн нь Наваррод асар их дарамт болж байгаа мэт. Тэрээр энэ тухай олон удаа ярьсан байна. Наварро АНУ-ын CNBC-д ярилцлага өгөхдөө, Шанхай хотын Диснейланд парк дахин нээгдсэнд уур хүрч байна. Миний төрсөн нутаг Оранж Каунти Диснейланд анх үүссэн газар болох юм. Гэтэл америкчууд харин очиж чадахгүй байна гээд Хятад улс цар тахлыг дэлхий дахинд тараалаа. Хятад улсаас болж АНУ хэдэн их наяд долларын хохирол амсаж байна. Хятад улс энэ хариуцлагыг хүлээх ёстой гэжээ.

Тэгээд бид яах болж байна? Хятад улстай худалдааны хэвийн харилцаагаа үргэлжлэх үү? гэж хөтлөгч асуусанд тэрээр, бидний ажил бол АНУ-ын хангамжийн гинжин хэлхээг нутагшуулах явдал болно гэжээ.

Цаашдаа гаалийн татвар нэмэх тухай, энэ оны эхээр Хятад Америкийн тохиролцсон эдийн засаг худалдааны нэгдүгээр шатны хэлэлцээрийг цуцлахыг санал болгох эсэхээ мэдэгдэхээс тэрээр татгалзжээ.

Наваррогийн үг сүүлийн үед Цагаан ордон АНУ-д цар тахал ийнхүү хүчтэй тархсан хариуцлагыг Хятад улсад хүлээлгэх гэсэн үйлдэлтэй гарал үүсэл нэгтэй байна. Америкийн төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпеогийн Хятад улсыг ихээр дайрч давшилж байгааг АНУ-ын “The Hill сонин” Хятад улсыг байнга хаздаг "ярдаг нохой" гэж зүйрлэсэн байна.

Наварро "Ням гаригийн өглөөний захиалгат бараа" нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө, АНУ-ын ерөнхийлөгч Трамп гурван жилийн хугацаа зарцуулан дэлхийд хамгийн хүчирхэг, хамгийн үзэсгэлэнт эдийн засгийн цогцыг байгуулсан. Гэвч Хятад улс 60 хан хоногт түүнийг үгүй хийсэн гэжээ.

Хятадын ардын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургуулийн орлогч захирал Жин Цаньрун сэтгүүлчдэд хэлэхдээ, Наварро үнэхээр ёс мэдэхгүй. Түүний сүүлийн үед хэлж байгаа үг нь хэлбүү үзэл, стратегийн дайсагнагч үзэл, улс төрийн шаардлагыг нь бүрэн тусгаж байна гэжээ.

Шанхай хотын Диснейланд дахин нээгдэж байгаа нь цар тахал дэлхий нийтэд дэлгэрч байгаа үед хамгийн түрүүнд дахин нээгдэж байгаа Дисней компанийн парк болно. Калифорнийн Диснейланд хэзээ дахин нээгдэх нь тодорхойгүй байна, 7-р сарын 1-нээс хойших зочид буудлын захиалга өгч болно гэж Америкийн хэвлэл мэдээлж байна.

Үүнээс гадна, "Зах зээлийн судалгаа"-нд мэдээлэхдээ, Наваррогийн Диснейландийг дахин нээх гэсэн мөрөөдөл бас хэсэг хугацаа хойшлогдох нь мэдээж. Диснейландийн гүйцэтгэгч захирал Бов Чарек энэ сарын эхээр, Диснейландийн үйл ажиллагааг сэргээх цагийн хуваарь гаргахад хараахан эрт байна гэж хэлж байсан юм.

Америкийн цагаан ордны атаархал болон Наваррогийн мөрөөдөл нь Хятад улсад хариуцлага түрхэж, өөрсдийн улс төрийн ашиг сонинхлоо биелүүлэх гэсэн оролдлогыг дэлхий нийтээрээ харж байна.

Их уншсан

холбоотой мэдээ