Трамп “гал дээр тос нэмсээр” байна

2020-05-16 14:00:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ оны 1-р сарын эцсээр Их Британид амьдардаг Хятадын харьяат, инээдмийн уран сайхны жүжигчин цахим хуудсандаа, Их Британид байгаа Хятад хүний 100-ны нэг хувь нь халдвар авсан байж магадгүй, гэхдээ тэд зуун хувиар гадуурхалд өртөж байна гэлээ.

3-р сарын 16-нд, АНУ-ын ерөнхийлөгч Трамп цахим хуудсандаа анх шинэ коронавирусийг “Хятадын вирус” гэж нэрлэсэн нь олон улсын хэвлэл мэдээлэл , Хятад хүмүүсийн эсэргүүцэлд өртсөн боловч тэрээр Хятад улс руу тасралтгүй дайрч давшсаар ирлээ. “Хятадын вирус” гэж нэрлэх нь Хятад хүмүүс, Азийн гаралтай хүмүүст чиглэсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг улам хурцдуулахыг мэддэг мөртөө тэрээр зориуд энэ нэрийдлийг дахин давтан хэрэглэж, Азийн гаралтай хүмүүсийг үзэн ядах “урсгал”-ыг дэлхий нийтэд тараасан юм.

3-р сарын эцсээс Америкаас Европ, тэрчлэн дэлхийн өнцөг булан бүрд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл газар авч, Азичуудын эсрэг халдлага эрс нэмэгдсэн юм. 3-р сарын 27-нд нийтэлсэн холбогдох мэдээ мэдээллээс харахад нийгмийн сүлжээнд арьс өнгөөр нь гадуурхаж, үзэн ядсан үг хэллэг сарын турш 900 хувиар өссөн байна.

Лондонгийн Метрополис цагдаагийн газрын саяхан нийтэлсэн тоо баримтад, 2-3-р сард Лондонд Азийн царайтай хүмүүст чиглэсэн халдлагын хэргийн гомдол мэдүүлгийн тоо эрс нэмэгдэн, 166-д хүрсэн бол өмнөх жилүүдийн мөн үеэр зөвхөн 66 орчим л байсан юм байна.

Арьс өнгөөр нь ялгаварлаж, үзэн ядахыг удирдахад Трамп ёстой “мундаг” удирдагч болж магад. Том гүрний удирдагч хүн атлаа хариуцлагагүй үг ярих нь хүний алтан амийг хохироож байгааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сүүлийн үе мэдээлснээр л байгааг бодвол өөрөө анзаарсан л байж таараа.






Их уншсан

холбоотой мэдээ