Гэгээн цагаан өдрөөр зүүдэлж буй хэрэг юм

2020-05-19 21:32:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эрүүл мэндийн 73-р чуулган 5-р сарын 18-19-ний өдрүүдэд боллоо. Дэлхийн эрүүл мэндийн чуулган Тайванийн эрх баригчдыг уг чуулганд оролцуулахаас дахин татгалзав, Америкийн зарим улс төрчдийн хуйвалдаан болсон "Дэлхийн эрүүл мэндийн чуулганд Тайвань оролцох асуудалбүтэлгүйтэв. Энэ нь Америкийн зарим улс төрчид халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналдтаа авах талаар "Тайвань" -тайхуйвалдан жүжиг тоглож, Дэлхийн эрүүл мэндийн чуулганы үйл ажиллагааг тасалдуулах гэсэн аюултай заль мэх байсан юм. Энэ нь хүний сэтгэлийг олохгүй гэдгийг дахин харууллаа.Ингэснээр Ардчилсан дэвшилтнамын эрх баригчид дэлхийн дахинд үнэн дүрээ дахин харуулжээ.

5-р сар гарснаас хойш, өөрийн халдварын талаарх эмх замбараагүй байдлаасаа мултарч, Хятадад хүндрэл учруулах зорилгоор Америкийн зарим улс төрчид "Дэлхийн эрүүл мэндийн чуулганд Тайванийг оролцуулах" талаар цуурхал яриа тарааж эхэлсэн юм. АНУ-ын төрийн департментаас "Тайванийг дэмжиж байна" гэх цуврал твиттернийтэлснээсАНУ-ынконгрессынхоёр танхимын гадаад хорооны дарга нартай нэр холбон дэлхийн 60 гаруй орны засгийн газарт захидал илгээж "Дэлхийн эрүүл мэндийн чуулганд Тайванийг оролцуулахыгдэмжих” уриа хасгирсан бөгөөд АНУ-ын Конгрессын Сенатаар хуулийн төсөл баталж, Төрийн нарийн бичгийн даргаас ДЭМБ-ын ажиглагч статусыг авахын тулд "Тайваньд туслах" стратеги боловсруулахыг шаардсан байна.
Үнэн хэрэгтээ, Америкийн улс төрчид ч нэг Хятадын зарчмаар оролдох нь зайлшгүй ялагдана гэдгээ тодорхой мэдэж байгаа. ДЭМБ-ын хууль зүйн албаны хүн Стивен Соломен саяхан хэлсэнчлэн БНХАУ нь НҮБ-ын тогтолцоонд цорын ганц хууль ёсны төлөөлөгч орон бөгөөд ДЭМБ энэ асуудал дээр НҮБ-тай санал нэгтэй байгаа юм.

Үүний улмаас Хятадын Тайвань бүс нь ДЭМБ-ын чуулганд оролцоход заавал нэг Хятад улсын зарчмын дагуу байх хэрэгтэй, энэ бол НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 2758-р тогтоол ба ДЭМБ-ын чуулганы 25.1-р тогтоолоор батлагдсан үндсэн зарчим юм. ДЭМБ-ын “Байгууллагын хууль” болон ДЭМБ-ын чуулганы “Хэлэлцэх хэргийн дүрэм”-д, бүрэн эрхт орны нэг бүс нутаг нь ДЭМБ-д ажиглагчаар оролцох хууль эрх зүйн үндэс байхгүй юм. Америкийн улс төрчид үүнийг бүрэн ойлгож байгаа юм.

Одоогийн байдлаар, АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүн 90 мянгаас давжээ. Олон нийтийн эрүүл мэндийн зарим мэргэжилтнүүд, "тус улсын халдварын нөхцөл байдал хамгийн ноцтой үе рүү хараахан хүрээгүй байна" гэж сэрэмжлүүлсэн байна. АНУ-ын эдгээр улс төрчид эртээс дотоодын халдварын аюул заналхийллийн түвшинд анхаарал хандуулж, улс орныхоо хижиг халдварын байдалд санаа тавих ёстой. "Тайвань брэнд" нь хэнийг ч заналхийлж чадахгүй, бүр ч олон улсын хамтын нийгэмлэгийн өргөн хүрээний үзэл бодлыг хаацайлж чадахгүй гэдгийг баримтууд нотолж байна. "Тайвань" сэдвээр Хятад улсыг хохироох оролдлого, хэзээ ч санаандаа хүрч чадахгүй! Америкийн улс төрчид санаагаа хураасан нь дээр байх ! Ренчинсоо



Их уншсан

холбоотой мэдээ