Ядуугаас бүх талаар ангижруулах үүргээ биелүүлж чадна

2020-05-21 17:05:04
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын бодлогын тухай мэдээллийг төвлөрүүлэн цацдаг индэр болсны хувьд, жил тутамд болдог "хоёр чуулган" бол дэлхий дахин Хятадыг ажигладаг чухал цонх юм. Энэ оны "хоёр чуулган"хуралдах гэж байгаа үеэр, бүх дэлхийгээрээ шинэ коронавирусээс үүссэн уушгины хатгалгааны халдварын дайралтад учирч, олон төрлийн тодорхой бус хүчин зүйл нэмэгдэв. Иймэрхүү нөхцөлд, Хятад улс эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтод үүргээ хэрхэн товлосон хугацаандаа биелүүлэхийг баталгаажуулах нь энэ удаагийн "хоёр чуулган"-ы гол сэдэв болох нь дамжиггүй юм.

"2020 он гэхэд өнөөгийн стандартаас доогуур байгаа хөдөө тосгоны ядуу амьдралтай хүн амыг цөм ядуугаас ангижруулах бол ХКН-ын төв хорооноос бүх Хятадын ард түмэнд өгсөн чухал амлалт учир, эрхбиш товлосон хугацаандаа биелүүлэх хэрэгтэй." 3-р сарын 6-нд, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин бүх Хятадын төрийн албан хаагчдад хандсан теле хурал дээр чухал үг хэлж, Хятадын ард түмэн ядуугаас ангижруулах шуурхай ажиллагаанд ялалт байгуулахад хүчтэй итгэл хүчин сэлбэсэн байна.

Хятадын төр баригч намын бодлого байршуулалтын дор, тус орны ард түмэн цуцалтгүй чармайснаар, Хятад улсын ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны зорилтод үүрэг биелэх дөхөж байна. 2012 оны эцэст ядуу амьдралтай хүн ам 98 сая 990 мянга байснаа 2019 оны эцэс гэхэд буураад 5 сая 510 мянгад хүрэв, ядуурал бий болох хэмжээ 10.2%-иас буураад 0.6% болж, бүсчилсэн ядууралыг үндсэндээ зохицуулж чадсан байна. 2019 онд ядуугаас ангижрах өргөдлөө өгсөн нийт 344 сянь 5-р сарын 17 гэхэд бүх талаар ядуугаас ангижирч чадсан байна.

Гэнэтээр ирсэн халдвар хэмээх хүндрэл бэрхшээл нь Хятад улс энэ онд эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилтоо биелүүлэхийг харшилж чадаагүй юм. Хүчирхэг том шийдвэр зориг, бодит арга барил болон тасралтгүй хуримтлуулсан шинэ хөдөлгөгч хүчний түлхэц дор, Хятад улс энэ оны эдийн засаг нийгмийн хөгжлийн зорилгоо товлосон хугацаандаа биелүүлэх итгэл, боломж, чадавхтай юм.

Халдварын нөхцөлд, ядуу амьдралтай хүмүүсийг ажлын байртай болгохыг баталгаажуулах нь Хятад улсын ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны зангилаа үе шат болсон байна. Хятадын засгийн газрын холбогдох бодлогын дэмжлэг дор, өнөө ядуучууд гэрээс гарч хөлсөн ажил хийж байгаа хэмжээ ноднингийн ерөнхий хэмжээний 95.4%-ийг эзлэх болов. Түүнчлэн Хятад улсын шат бүрийн засгийн газар ажлын байраар хангахыг идэвхтэй ахиулж, ажил хөдөлмөрөөр амьдралаа тэтгэхийг урамшуулсан байна.

Хятад улсын ядуугаас ангижруулсан амжилт хүмүүсийн анхаарлыг маш их татав. Дэлхийн Банкны тоо баримтад харуулснаар, Хятад улс ядуучуудын тоог бууруулах талаар дэлхий дахинд оруулсан хувь нэмэрийн хэмжээ 70 хувиас давсан байна. Кени улсын олон улсын асуудлаарх мэргэжилтэн Адхере Кавинсе хэлэхдээ: Хятад улс ядуучуудын тоог бууруулсан амжилт бол "хүн төрөлхтөний түүхэнд урьд өмнө байгаагүй агуу зүйл юм" гэжээ. Лондонгийн King's Их Сургуулийн Хятад улсыг судалдаг хүрээлэнгийн захирал Керри Браун үзэхдээ: Хятад улсын ядуугаас ангижруулах шуурхай ажиллагааны агуу зорилт тун удалгүй биелэх болно, энэхүү үйл явцад, Хятад улс дэлхий дахинтай хамтдаа тогтвортой, шударга, багтаамжтай, харилцан ашигтайгаар хамтдаа амжилтад хүрсэн нийгмийг цогцлоох болно гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ