13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган Бээжинд нээгдэв

Уртнасан 2020-05-22 15:39:52
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 22-ны үдээс өмнө Ардын их хурлын ордонд нээгдэв.

Ши Жиньпин, Ли Кэчян, Ван Ян, Ван Хү-нин, Жао Лэ-жи, Хань Жэн, Ван Чи-шань болон их хурлын тэргүүлэгчдийн гишүүд тэргүүлэгчийн тайзанд суув.

13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганд 2956 төлөөлөгч оролцох ёстой байсан юм. 22-ны үдээс өмнөх хуралд 2897 хүн оролцож, 59 хүн оролцож чадаагүй. Чуулганд оролцсон хүний тоо хуулийн заалтад тогтоосон хүний тоонд нийцсэн байна.

Үдээс өмнөх 9 цагт чуулганы тэргүүлэгчдийн багнгын дарга, гүйцэтгэх дарга Ли Жаньшү БНХАУ-ын 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган нээгдсэнийг зарлав.

Дараа нь, чуулганд оролцсон нийт хүмүүс цар тахлын эсрэг тэмцэлд нас барсан баатарчууд болон нас барсан элэг нэгтнүүдэд гашуудал илэрхийлэв.

Чуулганы хөтөлбөрийн ёсоор Ли Кэчян Төрийн зөвлөлийг төлөөлөн чуулганд засгийн газрын ажлын тайлан хийв. Уг тайлан 8 хэсгээс бүрдсэн байна. Тухайлбал нэгд, 2019 он болон энэ оны ажилд дүгнэлт хийв. Хоёрт, энэ оны хөгжлийн гол зорилт, дараачийн шатны ажилд ерөнхий төлөвлөлт хийв. Гуравт, макро бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэн, компаниудын хөдөлмөр эрхлэлтийг тогтвортой болгохыг онцлов. Дөрөвт, зах зээлийн цогцын амьжиргааны хүчийг өөрчлөхөд түшиглэн, хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг нэмэгдүүлэх. Тавд, дотоод эрэлт хэрэгцээг өргөтгөн, эдийн засгийн хөгжлийн арга хэлбэр, шинэчлэлтийг түргэтгэх. Зургаад, ядуурлаас гаргах зорилтыг биелүүлэхийг баталгаажуулан, хөдөө аж ахуйн ургацыг нэмэгдүүлэн тариачдын орлогыг нэмэгдүүлэх. Долоод, гадагшаа нээлттэй хөгжихийг нэн өндөр түвшинд хүргэж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтын үндэс суурийг тогтвортой болгох. Наймд, иргэдийн амьжиргааг сайжруулан баталгаажуулж, нийгмийн үйлсийн өөрчлөлт хөгжлийг ахиулах эдгээр болно.

Их уншсан

холбоотой мэдээ