Америкийн улс төрчид хижгийн өмнө арга мухардаж байна  

2020-05-22 21:37:39
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Саяхан Америкийн Улс төрийн мэдээний сайд болох “The Daily Beast” мэдээлэхдээ, Америкийн удирдагчид болон цар тахлыг зохицуулах Цагаан ордны ажлын хэсэг Өвчин хижгийг хянаж, урьдчилан сэргийлэх үндэсний төв болон муж улс хоорондын хамтын ажиллагаанд дарамт саад учруулахаар дамжин коронавирусийн халдвараар нас барсан хүний тоог тооцох арга хэлбэрийг өөрчлөхөөр оролдож байна. Цагаан ордны дарамт дор сүүлийн өдөр муж улсууд тахлын улмаар нас барсан хүний тоогоо “сэмээр” буруулж эхэлсэн гэв.

Америкийн “The Hill” сонин ч мэдээлэлдээ, Колорадо муж улсын Олон нийтийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны яам коронавирусийн халдварын улмаар нас барсан хүнийг тоолж бүртгэх арга, стандартаа маш их өөрчлөлт оруулснаар тус мужийн нас барагсдын тоо нэг дор 1150-аас 878 болон буурсан байна. Тэгвэл тус мужийн өмнөх тайлангуудад хамрагдсан нас барсан хүмүүсийн зарим нь шууд КОВИД-19-өөс болж нас барсан биш байж мэднэ гэж муж улсын Олон нийтийн эрүүл мэнд болон хүрээлэн буй орчны яамны эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Эрик Франц тайлбарласан нь Америкийн засгийн газрын албаны стандарттай маш нэгдэлтэй юм. Тиймээс цагаан ордны улс төрийн хөндлөнгийн оролцоо нэгэнт анагаах, эрүүл мэндийн салбарын статистик тоо бүртгэлд хүрсэн гэдэг нь илхэн гэжээ.

Сонгууль дөхөж, тахлын байдал хүндэрч буйд Америкийн хэсэг улс төрчид анагаахын салбарын ятгалга сэрэмжлүүлгийг үл хайхран, дуу хоолойгоо чангалан өөрийнхөөрөө мужуудалж байсан бол сүүлийн үе бүр тоо баримтыг далдуур өөрчилж байгаа нь үнэхээр ичих булчирхайгүй, ашгийн төлөө ард иргэдийнхээ амь насыг ч хайхрахгүй болсныг гэрчлэн харуулж байна.

Одоогийн байдлаар АНУ-д коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо 100 мянга дөхөж байна. АНУ-ын Өвчин хижгийг хянаж, урьдчилан сэргийлэх үндэсний төв захирал асан Эрик Франс: "тус улсын тахал одоо хүртэл хамгийн ноцтой цаг үедээ хүрээгүй" гэж гэж сэрэмжлүүлжээ. Байдал хамгийн ноцтой болж байхад Вашингтоны бодлого тогтоогчид хижиг тахлыг эрхтэн тогтоон барихыг болохгүй харин сонгуулийн улмаас ажлаа сэргээхийг хүсэж байна. Ренчинсоо

 

Их уншсан

холбоотой мэдээ