Малчин айлын хүлээлт

2020-05-23 09:58:20
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ӨМӨЗО-ны Түнляо хотын Жарууд хошууны Баянтал сумын Зүүнсалаа гацааны “Малчин айл” хоршооллын малчид энэ жил хашаа саравч барьж, бүтээгдэхүүнээ цахим худалдаагаар борлуулж байна.

Ши Жиньпин дарга хэлсэндээ хүрч Улаанхад хотод ажилласан явдал “ерөнхий нарийн бичгийн дарга манай хоршооллыг мэддэг болсон” хэмээн баярлаж буй малчдад бүр ч илүү хүлээлт үүсгэжээ. Тэд: Юмыг яаж мэдэх вэ, хэзээ нэгэн өдөр Ши Жиньпин дарга Түнляо хотод ажиллаж, тэр байтугай манай гацаанд ирэх ч юм билүү хэмээн ярилцана.

2018 оны хоёр чуулганы Өвөр Монголын хэсгийн хэлэлцүүлгийн үеэр Улаанхад хотын Дамяо суурины Шяомяо тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Жао Хүйже Ши Жиньпин даргыг нутагтаа урьсан юм. Ши Жиньпин: Би Улаанхад хотод очиж байгаагүй, Бээжингээс ойрхон юм байна, дараа заавал очно хэмээн амлаж, 2019 оны 7-р сард Өвөр Монголд ажиллахдаа Улаанхад хотыг зорьжээ. Тэрээр 7-р сарын 15-нд тэнд ажиллаж хорооллын үйлчилгээний төв, орон нутгийн хөгжилтэй танилцан, Ма-Аньшань тосгонд очиж, Жао Хүйжег зориуд урин ирүүлж, анхан шатан боловсон хүчинтэй хөдөө тосгоны хөгжил зэрэг асуудлаар халуун дотно яриа өрнүүлсэн билээ. Ши Жиньпин дарга Жао Хүйжед хандан: Таны урилгыг би санасаар явлаа. Өнөөдөр хэлсэн ёсоороо танай нутагт ирлээ шүү гэжээ.

Улаанхад хотод ажиллахаас жил хагасын өмнө буюу 2019 оны 3-р сарын 5-нд Бээжинд болсон хоёр чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэвшил ёсоор Өвөр Монголын төлөөлөгчидтэй уулзжээ. Тэрээр Түнляо хотын Жарууд хошууны Баянтал сумын Зүүнсалаа гацааны намын үүрийн нарийн бичгийн дарга Ү Юнбөтай ярилцаж, “Малчин айл” хэмээх малчдын хоршоололтой танилцан: Танай гацаанд яаж очих вэ, зам зааж өгөөч гэжээ. Ү Юнбө: Та онгоц, эсвэл хурдны галт тэргээр Түнляод очвол би таныг машинаараа тосоод авчихъя. Автозам тосгон бүрд хүрсэн болохоор “нисээд” оччихно хэмээн олныг хөгжөөсөн юм.

Ши Жиньпин дарга Ү Юнбө хоёрын яриа зурагтаар гарч, “Малчин айл” хоршоолол тэр даруй олонд танигдсан билээ. Одоо хоршооллын малчид “Малчин айл” хэмээх брэнд бий болгож, ашиг орлогоо нэмэгдүүлэн, амжилттай ажиллаж байна.

ХКН-ын төв хороо төрийн удирдах албаны хүмүүсийг хувьсгалын хуучин бааз, ядуу бүс нутагт очиж, сонгуульд оролцохыг санал болгосон ёсоор, Ши Жиньпин дарга 2018 оноос ӨМӨЗО-д сонгуульд оролцон ардын төлөөлөгчөөр сонгогдсон юм. Энэ бол Намын төв хорооны “үндэстний цөөнхийн хил хязгаар нутгийн хөгжлийг чухалчилж, хөгжлөөр тааруу бүс нутгийн хөгжлийг ахиулан, ард олноо ядуурлаас ангижруулах” шийдвэрийн нэг тод жишээ юм. Энэ жилийн хоёр чуулганаар Ши Жиньпин дарга Өвөр Монголын төлөөлөгчидтэй дахин уулзана. Тэрээр төлөөлөгчидтэй энгийн хууч дэлгэж, нутаг орных нь өөрчлөлт хөгжлийг ойлгон, Өвөр Монголын хөгжилд санаа тавин анхаарал хандуулж байна. Энэ жил хаанахын хэн гээч төлөөлөгч Ши Жиньпин даргыг урих бол оо?

Их уншсан

холбоотой мэдээ