Америк гэрээнээс гарах гэж буйд харамсаж буйгаа илэрхийлцгээв

2020-05-23 11:25:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 22-нд Франц, Герман, Бельги, Испани, Финлянд, Итали, Люксембург, Нидерланд, Чех, Шведийн Гадаад хэргийн сайд нар АНУ "Агаарын хилээ нээлттэй байх гэрээ"-нээс гарах гэж буйд харамсаж байгаагаа илэрхийлж хамтарсан мэдэгдэл хийлээ.

Мэдэгдэлд "Агаарын хилээ нээлттэй байх гэрээ" нь талуудын цэргийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх чухал арга хэмжээ бөгөөд Евро-Атлантын бүс нутгийн ил тод байдал, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн гэж тэмдэглэжээ. Хамтарсан мэдэгдэл гаргасан улсууд уг гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бөгөөд гэрээ өөрөө хүчин төгөлдөр хэвээр байх болно. Гэрээнээс гарахад 6 сарын хугацаа шаардагдана гэжээ.

Мөн уг мэдэгдэлд гэрээг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээлтэй холбоотойгоор улс орнууд Орос улстай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсээр байх болно гэж мэдэгджээ.

Agence France-Presse мэдээнд тэмдэглэснээр, НАТО-гийн элчин сайд нар АНУ "Агаарын хилээ нээлттэй байх гэрээ"-нээс гарах талаар яаралтай зөвлөлдөх уулзалт хийх ажээ.

Их уншсан

холбоотой мэдээ