Хятад Пакистаны эдийн засгийн коридор нь хоёр талын хөгжлийн шаардлагад нийцэж байна

2020-05-23 11:50:08
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

21-нд, Хятад, Пакистаны хооронд дипломат харилцаа тогтоосны 69 жилийн ойг тэмдэглэх видео семинарын үеэр Хятадаас Пакистанд суугаа элчин сайд Яо Жин хэлэхдээ, Хятад Пакистан хоёр орон бүх цагт хувиршгүй стратегийн хамтын ажиллагааны түнш, бие биендээ байнга итгэж, бие биенээ ойлгон, бие биенийхээ үндсэн ашиг сонирхол, тулгамдсан асуудлын талаар харилцан дэмжсээр ирсэн юм. Олон улсын болон бүс нутгийн байдал хэрхэн өөрчлөгдөж байгаагаас үл хамааран Хятад Пакистаны найрамдалт харилцаа тасралтгүй үргэлжлэх болно. Хоёр улсын хооронд өндөр түвшний солилцоо байнга явагддаг бөгөөд харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөжиж, гүнзгийрсээр байна. “Бүс ба Зам” хамтын ажиллагаа, Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын байгуулалт үр дүнгээ өгч, эдийн засаг, нийгмийн хувьд эерэг үр өгөөж авчирч байна. Хятад, Пакистан хоёр орны харилцааг тасралтгүй хөгжүүлж, шинэ цаг эриний Хятад, Пакистаны хувь заяаг улам ойртуулах хамтын цогц байгуулахын төлөө Пакистантай хамтарч ажиллахад бэлэн байна гэв.

Хятад, Пакистаны эдийн засгийн коридорыг гутаан доромжилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Өмнөд Ази ба Төв Азийн асуудал хариуцсан дэд туслах Алис Уэллсийн хэлсэн үгний хариуд Яо Жин, хатагтай Уэллс ихэмсэг зантай бөгөөд Америкийн загварыг албаар тохуурхаж байна гэжээ. Энэ дэлхийд АНУ л зөв байдаг, бусад орнууд хөгжлийн зам, горимоо сонгох сонголтгүй байдаг бололтой. Хатагтай Уэллс Хятад-Пакистаны эдийн засгийн коридорын тухай иш татсан баримт, мэдээлэлд олон алдаа буруу байна. Хатагтай Уэллс хүйтэн дайны сэтгэхүйгээр коридорын хамтын ажиллагааны талаар хэлж буй нь Пакистаны дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож буй төдийгүй Хятад-Пакистаны харилцаанд ноцтой халдлага хийж буй явдал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ