Хууль тогтоох талаар нягт хамтран ажиллана

2020-05-23 12:31:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хонконг эх оронтойгоо нэгдсэн 23 жилийн турш " Тулгуур хууль"-ийн 23 дугаар зүйлд заасны дагуу онцгой бүс үндэсний аюулгүй байдалд аюул учруулахыг хориглох холбогдох хууль тогтоолыг гаргасан байх ёстой, гэхдээ янз бүрийн нөхцөл шалтгаанаас болж өнөөг хүртэл ахицтай болж чадаагүй байна гэж Хонконгийн засаг дарга Линь Жэнь Юэ Э хэлэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хонконг улс үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж, зарим хүн "Хонконгийн тусгаар тогтнол" гэсэн сурталчилгааг зохион байгуулж, жагсагчдыг өдөөн турхирч, төрийн далбааг илэн далангүй доромжилж, төрийн бэлэг тэмдгийг гутаасан үйлдэл олон гарч, "нэг улс хоёр систем" -ийн Хонконг дахь практикийг үгүйсгэж байна. Төв засгийн газар болон Хонконг хоорондын харилцааг сулруулж, Хонконгийн асуудалд хөндлөнгөөс оролцохыг гадаад орнуудаас ил тод гуйлт хийж, төв засгийн газар болон Хонконгийн засгийн газрын эрх мэдэлд илээр халдаж байх бөгөөд "нэг улс" -ын доод мөрөнд ноцтой хөндөж байна.

Хятадын дээд эрхт байгууллага болсны хувьд АТИХ, үндэсний хэмжээнд улс орны аюулгүй байдлыг баталгаажуулах Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн хууль эрх зүй, сахиулах механизмыг бий болгож, төгөлдөржүүлэх нь яаралтай шаардагдаж байна. Хонконгийн онцгүй бүсийн засгийн газар үүнийг бүрэн дэмжинэ гэв.

Их уншсан

холбоотой мэдээ