Gree групп: Энэ жил ажилчдаа ажлаас нь халахгүй бөгөөд 5000 оюутан шинээр элсэнэ

2020-05-23 15:48:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Цар тахлын учруулсан янз бүрийн сорилт бэрхшээлийг олон салбарын аж ахуйн нэгжүүд ханцуй шамлан даван туулж байна. Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, Gree Electric-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал хатагтай Дүн Минжү хэлэхдээ, энэ жил ажилчдаа ажлаас нь халахгүй бөгөөд 5000 оюутан шинээр элсэх болно. Үүний зэрэгцээ тус групп нь бие даасан инновацийн чадавхыг сайжруулж, гол технологийг эзэмших чиглэлээр хичээн ажиллах юм гэжээ.

Gree Electric групп нь эйр кондишнээр дагнасан цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэдэг компани бөгөөд бүтээгдэхүүнээ дэлхийн 160 гаруй улс орон, бүс нутагт борлуулдаг юм.Одоогийн байдлаар Gree Electric групп нь хэвийн үйлдвэрлэлдээ шилжсэн бөгөөд Засгийн газраас тэдэнд татварын хөнгөлөлт, зээлийн хүүг бууруулах, үнэгүй түрээслэх зэрэг олон талын бодлогын дэмжлэг үзүүлж байгаа аж. “Тэгэхдээ Засгийн газартаа найдаад байж болохгүй, аж ахуйн нэгж болон засгийн газар хамтдаа бэрхшээлийг даван туулах ёстой” гэж тэрээр хэлсэн юм.

Дүн Минжү мөн хэлэхдээ, энэ жил цар тахалтай тэмцэх ажил маш чухал байгаа хэдий ч бид инновацийн шинэчлэл хийхийг ерөөс тасалдуулаагүй. Энэ жилийн дэвшүүлэх саналдаа би инноваци, патентын хамгаалалтын асуудалд голлон анхаарч байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ