Карлос Корреа: Хятад улсын эдийн засгийн хөгжил дэлхийд үр өгөөжөө өгнө

2020-05-23 16:28:25
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Женевт төв байртай Өмнөд төв South Centre нь хөгжиж буй орнуудын хөгжил, хамтын ажиллагаанд чиглэсэн засгийн газар хоорондын зөвлөх байгууллага юм. Тус төвийн гүйцэтгэх захирал Карлос Корреа хэлэхдээ, хоёр чуулганыг хуралдуулж байгаа нь цар тахлын эсрэг хийсэн Хятад улсын тэмцлийн томоохон амжилтыг харуулж байна. Хятадын эдийн засгийн сэргэлт, хөгжил цэцэглэл нь дэлхийн эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц үзүүлэх болно гэжээ.

Карлос Корреа хэлэхдээ, Африк, Латин Америк болон Азийн олон орон Хятад улстай бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хийдэг. Хэрэв Хятадын эдийн засаг сэргэвэл олон оронд эерэг үр нөлөөг авчрах бөгөөд энэ нь дэлхий нийтийн мөрөөдөл болох юм. Хятадын эдийн засгийн сэргэлт зөвхөн Хятадын ашиг сонирхолд нийцэх төдийгүй дэлхийд үр нөлөө үзүүлэх юм гэжээ.

Энэ он бол Хятад улсын ядуурлаас ангижрах ажлын шийдвэрт тэмцлийн жил юм. Корреа хэлэхдээ, Хятад улсын ядуурлыг бууруулах ажлын ололт амжилт дэлхийн анхаарлыг татаж, дэлхийн олон оронд туршлага мэдээлэл өгөв гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ