Коронавирусийн эмчилгээнд монгол эмийн жорыг танилцуулав

2020-05-23 17:10:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Эм эмнэлэгийн салбарын Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч, хатагтай Шин Жехун бол эм эмнэлэг, эрүүл мэндийн салбарын хөгжилд анхаарлаа хандуулсаар ирсэн нэгэн. Энэ жил тэрээр үндэстний эм эмнэлгийн хоёрдогч хөгжил, эм эмнэлгийн боловсон хүчнийг хөгжүүлэх зэрэг чиглэлээр санал санаачилга дэвшүүлэхээр хоёр чуулганд оролцож байгаа бөгөөд энэ нь түүний халдварт тахлаас урьдчилан сэргийлэх ажлын явцад тулгарсан чухал асуудлууд болох юм.

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдсэний дараа Өвөр Монголын монгол анагаах ухааны ХХК-ийн ерөнхий инженер Шин Жехун лабораторын багийн гишүүдээ дайчлан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх боломжтой 15 төрлийн монгол эмийн жорыг эмхтгэн гаргасан бөгөөд монгол анагаах ухааны мэргэжилтнүүдэд зориулан лавлах эмийн каталогийг боловсруулсан юм. ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооны хэвлэн тархаасан шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх монгол эмийн жагсаалтад Шин Жехунгийн багийн танилцуулсан 11 жор багтжээ.

Их уншсан

холбоотой мэдээ