Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх болно

2020-05-23 20:24:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

"Гаднын орчин нөхцөл өөрчлөгдөж буйд чиглүүлэн гадаадад илүү нээлттэй бодлогыг хэрэгжүүлэн, үйлдвэрлэлийн гинжин хэлхээг тогтвортой болгож, нээлттэй бодлогоор хөгжлийг дэмжих болно" хэмээн 22-нд болсон БХАТИХ-аар Засгийн газрын ажлын тайланг хэлэлцэх үеэр дурдсан илүү нээлттэй байх, олон талт үзлийг санаачлах тухай энэхүү мэдээлэл дэлхийн эдийн засгийг сэргээх итгэлийг нэмэгдүүлэх нь дамжиггүй.

Тайланд гадаад худалдааг үндсэндээ тогтвортой байлгах, гадаад хөрөнгийг идэвхтэй ашиглах, худалдаа болон хөрөнгө оруулалтын чөлөөт, хялбар байдлыг дэмжих зэрэг дөрвөн салбарт тусгай тохируулалт хийв. Тухайлбал, гадаад хөрөнгийн зах зээлд нэвтрэх сөрөг жагсаалтыг багасгах, хил дамнасан үйлчилгээ худалдааны сөрөг жагсаалт гаргах, олон талт худалдааны тогтолцоог хамгаалах, Хятад, Америкийн эхний ээлжийн эдийн засаг, худалдааны хэлэлцээрийг хамтдаа хэрэгжүүлэх зэрэг болно.

Эдийн засгийн даяаршил нь түүхийн зайлшгүй үйл явц бөгөөд дэлхийн дийлэнх хэрэглэгчид энэхүү эдийн засгийн болон илүү үр ашигтай үйлдвэрлэлийн гинжин хэлхээнээс ашиг хүртдэг. Халдварын нөлөө нь түр хугацааных юм, даяаршлын хандлага халдварын үеэрх зарим цуурхалд дарагдах ёсгүй. Дэлхийн Банкны ерөнхийлөгч асан Роберт Зелликийн хэлсэнчлэн: "Хятадын эдийн засгийг ганцаардуулах нь ирээдүйн ихээхэн асуудал дагуулах болно" гэдэг нь зүйтэй үг юм.

Халдварын хугацаанд Хятадын эдийн засаг маш их уян хатан болон сэргэх хүчин чадалтай гэдгээ харуулж, гадаадын хөрөнгө оруулагчид Хятад улсад урт хугацааны турш хөрөнгө оруулах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн. Хятад улс илүү нээлттэй байх болно хэмээн онцолсон нь хил дамнасан аж ахуйн нэгжүүдийн Хятадад хөрөнгө оруулалт хийх итгэлийг нэмэгдүүлэх нь дамжиггүй. Хятад улс асар том зах зээлийн давуу тал болон дотоод нөөц хүчнээ бүрэн дайчлэн, дэлхийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний аюулгүй эргэлтийг хамгаалан, дэлхийн эдийн засагт шинэ эрч хүч сэлбэх болно.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ