Халдвар нь Америкийн улс төрчдийн "Эрх тэгш" хэмээх халхавчийг хуу татлаа

2020-05-23 21:56:23
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 21-нд, НҮБ-ын Хүүхдийн сан олон нийтийн сүлжээнд нийтлэл бичиж, "Халдварын хугацаанд хүүхдүүдийг хилээр албадан гаргах, ялангуяа ямар ч харж хандах хүнгүй хүүхдүүдийг албадан гаргах үйлдлээ даруй зогсоох"-ыг Америкт шаардсан байна. Энэ нь халдварын үеэр Америкийн нийгэмд тэгш бус байдал, хүний эрхийн зөрчил даамжирч, доголдож буйн нэгэн тод жишээ юм.

3-р сар гарснаас хойш Америкийн Засгийн газар коронавирусын халдварын эрсдлийг үл тоон, дор хаяж 1000 цагаач хүүхдийг ямар ч харж хандах хүнгүй нөхцөлд хилээр албан гаргаж, Мексик, Сальвадор, Гватемала, Гондурас зэрэг улсад буцаажээ. Цөөнгүй хүүхэд орох оронгүйгээс олж хилийн бүс орчмын түр оромжинд хоргодож, зарим нь өвчтэй хүнд хэцүү байдалд байна.

Цар тахлын үеэр эмзэг бүлгийн эдгээр хүүхдийг Америкийн Засгийн газар хог хаягдал лугаа мууд үзэж, хилээр албадан гаргаж буй нь үнэхээр өрөвдөлтэй, харамсмаар явдал юм.

Халдварт тахал нь улс үндэстэн, баян ядууг ялгахгүй. Харин Америкийн Засгийн газар энэ хүнд үед халдвараас урьдчилан сэргийлэх нөөцийг хуваарилахдаа тэгш бус хандаж байна. Хамгийн эмзэг, хамгийн их тусламж шаардлагатай хүмүүс нь ад үзэгдэж, зарим нь амь насаа алдаж байна. Тэдний ихэнх нь хөгшин, нялх, ядуу, үндэстний цөөнхийн хүмүүс аж. Тоо баримтаас үзвэл, Америкийн нийт хүн амын 13.4 хувийг эзлэх Африк удамтай Америкчууд халдварын нийт тохиолдлын 52 хувь, нийт нас баралтын 58 хувийг эзэлж байгаа юм. Халдварын үеэр үндэстний цөөнх болон ядуу хүмүүс ажилгүйдэлд хамгийн эхэнд өртөж байна.

Халдварын үеэр өндөр настан, хүүхэд, ядуус болон өнгөт арьстнуудын өмнө тулгамдаж буй хүндрэл нь Америкийн нийгэмд хэдэн арван жилийн турш бий болсон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, нийгмийн давхаргын хэт нягтрал, баян ядуугийн хоорондын ялгаа зэрэг нийгмийн зөрчил, эрх тэгш бус байдлын төвлөрсөн илрэл юм. Харин ойрын жилүүдэд эдгээр зөрчил нь Америкийн улс төрчдийн оролцоотойгоор сайжрах бус харин өдөр ирэх тусам хүндэрч байна. Тусламж хэрэгтэй эмзэг бүлгийн хүмүүс тусламж авч чадахгүй, харин тасралтгүй гадуурхагдан, бодлого боловсруулагчдын нүдэнд үл өртөгч, гологдсон бүлгийнхэн болов.

Өнөөдөр Америкийн улс төрчдийн жүжиг нь "Тайм" сэтгүүлд 20-ны өдөр нийтэлсэн "Шинэ коронавирусын халдварын өмнө Америкийн ардчилал ялагдал хүлээв" гэснийг нотоллоо.

Н.Пүрэвжав

Их уншсан

холбоотой мэдээ