Ши Жиньпин: Ард түмнээ дээдлэн, сайн сайхан амьдралтай болгох хэрэгтэй

2020-05-23 23:05:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-ны үдээс хойш Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын III хуралд оролцож буй ӨМӨЗО-ны ард төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцох үеэр онцлохдоо, Хятадын Коммунист Намын үндэс суурь нь ард түмэн, амин сүнс нь ард түмэн юм. Нам ард иргэдтэйгээ эв санаа нэгтэй хувьсгал, бүтээн байгуулалт, өөрчлөлт хийж, үндсэн зорилго нь ард иргэдээ сайн сайхан амьдралтай болгохын төлөө юм гэжээ.

Ши Жиньпин дарга тал нутгийн экологийн хөгжлийг чухалчлан үздэг. Тэрээр ардын төлөөлөгч, Шилийнгол аймгийн засаг дарга Хүө Жаолянаас тал нутагт нүүрс олборлож буй байдлыг асуув. Хүө Жаолян хариуд нь: Экологийг эн тэргүүнд тавьж, Шилийнгол аймгийн 60 хувиас дээш бүсийг экологийн хамгаалалтын бүсэд хамруулж, тал нутгийг ахиж цөлмөхгүй, ахиж нүүрс олборлохгүй болгосон гэв. Ши Жиньпин дарга үүнийг сайшааж онцлон дурдахдаа, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын стратегийг чухалчлан, хойч үедээ цэнхэр тэнгэр ногоон байгаль үлдээх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ