"Хоёр чуулган" Хятад болон дэлхийн орнуудад эрч хүч сэлбэв

2020-05-24 11:37:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын хоёр чуулганаас тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянахын зэрэгцээ эдийн засгаа хөгжүүлэх эрмэлзэлтэй буйг ойлгосон төдийгүй Хятадын эдийн засаг тогтвортой сэргэж, дэлхийн эдийн засгийн сэргэлтэд итгэл нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байна гэж орнуудын найрсаг зүтгэлтнүүд илэрхийлж байна.

Хилийн чанад дахь улс төрийн болон эрдэм шинжилгээний судлаачид хэлэхдээ, өнгөрсөн онд Хятад улсын эдийн засаг тогтвортой өсөлтөд хүрлээ. Коронавирусийн гамшигт нэрвэгдсэн хэдий ч Хятад улс эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөг доод хэмжээнд барих боломжтой бөгөөд энэ нь дэлхийн хувьд чухал ач холбогдолтой гэжээ.

Оросын Стратегийн судлалын хүрээлэнгийн Ази ба Ази, Номхон далайн судалгааны төвийн судлаач Сизов: Хоёр чуулганаар оны эдийн засгийн өсөлтийг хангах тодорхой зорилт дэвшүүлээгүй бөгөөд энэ шийдвэр нь үндэслэлтэй юм. Хятад улс чанартай хөгжлийг баталгаажуулж, ядуурлыг бууруулах, нийгмийн хөгжлийн бусад асуудлыг зохицуулахад түлхүү ажиллана гэв.

Туркийн "Гэгээ сонин"-ы ерөнхий редактор: Коронавирус дэлхийн эдийн засагт нөлөөлж, тахал хэрхэн хөгжих нь тодорхойгүй байсаар. Ийнхүү Хятад улс энэ онд эдийн засгийн өсөлтийн талаар тодорхой зорилт тавиагүй нь зүй ёсны юм. Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засагт шийдвэрлэх хүчин зүйл болж байна. Хятадын эдийн засаг хэрхэн эрч хүчээ сэргээх вэ гэдэгт дэлхий нийт анхаарлаа хандуулж байна. Хятадын эдийн засаг дахин амжилтад хүрч чадна гэдэгт итгэж байна.

Этиопийн Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Дэви Йега: Хятад улсын хоёр чуулганы үр дүн маш чухал ач холбогдолтой гэж бодож байна. Мөн Африк тивд чухал нөлөө бүхий Хятадын эдийн засаг хэрхэн хөгжинө гэдэгт анхаарал хандуулж байна. Хятад улсын эдийн засаг хэвийн байдалд орох нь бидний тахал өвчний улмаас үүссэн бэрхшээлийг даван туулахад ашигтай байх болно гэв.


Их уншсан

холбоотой мэдээ