Ши Жиньпин: Халдвараас урьдчилан сэргийлэх, яаралтай тусламж үзүүлэх чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй

2020-05-24 22:04:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын дээд удирдагч Ши Жиньпин 24-нд БХАТИХ-ын жилийн ээлжит чуулганы Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт оролцох үеэр хэлэхдээ, халдвартай тэмцэх явцад Хятадын олон нийтийн эрүүл мэндийн систем, эмчилгээ үйлчилгээний систем нь чухал үүрэг гүйцэтгэсэн ч хүрэлцэхгүй тал ч гарч байна, халдвараас урьдчилан сэргийлэх, яаралтай арга хэмжээ авах чадавхийг дээшлүүлэн, халдвартай тэмцэх системийг төгөлдөржүүлэх хэрэгтэй гэжээ.

Тэрээр мөн онцлохдоо, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналтдаа авах системд өөрчлөлт хийж, олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээний төслүүдийг сайжруулан, хүнд өвчний эмнэлгийн даатгал, авран туслах тогтолцоог боловсронгуй болгож, шинжлэх ухаанд суурилсан, стандартчилсан, үр дүнтэй нийгмийн эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, тогтолцоог бий болгож, эрх хариуцлага тодорхой, дүрэмжсэн халдвараас урьдчилан сэргийлэх хууль сахиулах механизмыг сайжруулах хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ