Хятад улс дэлхийн хамтын ашиг сонирхлын хамгаалагч байсаар ирсэн юм

2020-05-25 10:10:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХТРТ 5-р сарын 24-ний орой “Хятад улс дэлхийн хамтын ашиг сонирхлын хамгаалагч байсаар ирсэн юм” гэсэн тоймчийн өгүүлэл нийтэлжээ.

Арван гурав дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 24-ний үдээс хойно хэвлэлийн бага хурал хийж, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Хятадын ба гадаадын сэтгүүлчдийн асуусан 23 асуултад хариулт өгч, голцуу Ковид-19 халдварын нөхцөл байдал дахь олон улсын харилцаа, Хятадын бүрэн эрхийн асуудал мөн тэрчлэн глобал засаглал зэрэг асуудлаар бодит хэрэг, бодит тоо баримтаар хариулт өгчээ, энэ нь Хятад улсын дэлхийн олон нийтийн эрүүл мэндийн хямрал дор олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэл эрмэлзэл, улс үндэсний бүрэн эрхийг хамгаалах зориг шийд, мөн тэрчлэн дэлхийн ирээдүйн хөгжлийн тухай бодол санааг харуулж, Хятадын удирдагчийн санаачилсан хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалыг бүрэн тусгажээ.

Юуны өмнө, халуун цэгийн асуултад шууд хариулт өгч, ялан далангүй, итгэлтэй, зүй ёстой байлаа.

“Вирус хүн төрөлхтнийг ялж чадахгүй, хүн төрөлхтөн тахал халдварыг заавал ялж чадна. Харанхуй шөнө өнгөрч, гэгээн саруул үүрийн туяаг угтаж байна” хэмээн Ван И хэвлэлийн бага хурлын эхэнд хэлсэн нь цар тахлын өнөөгийн нөхцөл байдал мөн тэрчлэн түүний бараан сүүдэр нь энэ удааны хэвлэлийн бага хурлын зангилаа зүйл болж байгааг харуулжээ.

Ковид-19-ийн халдвар гарснаас хойш, барууны зарим улс төрчид тасралтгүй “Улс төрийн вирус” тарааж, Хятад улсыг гүтгэн дайрч, дэлхийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой Хятад Америкийн харилцааг эвдэхээр оролджээ. Үүнд Ван И шууд хариулт өгсөн юм.

Вирусийн эх үүсвэрийн тухай тэрээр Хятад болон Америкийн зарим улс төрчдийн санал зөрөлдөөн бол “Үнэн худал”-ын зөрөөтэй гэсэн бөгөөд Америкийн зарим улс төрчид цар тахлын тухай Хятад улсыг гүтгэж байгааг бодит үндэслэл байхгүй, хуулийн иш баримт байхгүй, олон улсын жишиг байхгүй гэж хатуу зэмлэн буруушаажээ. Америк болон барууны зарим орнууд Хятад улс бүх дэлхийн цар тахлын эсрэг тэмцлийг дэмжин тусалж байгааг гутаан доромжилж байгаа тухай тэрээр Хятадын хийж байгаа бүх зүйлд улс төрийн нөхцөл дагуулаагүй, бидний эцсийн зорилт бол нэн олон амь насыг аврахын тулд юм гэжээ.

Дараа нь Хонконг болон Тайванийн асуудлаар хариулт өгч, үндэсний бүрэн эрхийг хамгаална гэжээ. Америкийн зарим хүн халдварыг сэргийлэн хянаж чадсангүй байдлаасаа мултрахын тулд Тайвань Хонконгийн асуудлаар шалтаг болгож, Хятад улсад үймээн самуун дэгдээхийг оролджээ, үүний тухайд Ван И тэрбум 300 сая Хятадын ард түмний эх орны нэгдлийг хамгаалах шийд зоригийг битгий буруу ойлгоорой гэжээ.

Гуравт, глобал засаглалын системийг бүрэн төгөлдөр болгох тухай Хятадын төслийг дэвшүүлж, хүн төрөлтний нийгмийн хөгжлийн тухай дээд хэмжээнд хариуцлагатай байгаагаа харуулжээ.

Олон орнууд нэг л бөмбөрцөг дээр амьдарч байна, хүн төрөлтөн үнэн хэрэгтээ нэг л хувь заяаны хамтын цогц болох юм, заавал үндэстэн ястан, газар нутгаас давж, өшөө хонжин, хазгай буруугаа орхиж, нягтарч, хамтран ажиллавал хүн төрөлхтөн сая цар тахлыг ялан давж, шинэ хөгжлийг угтан авч чадах юм. Сайн-Өлзий

Их уншсан

холбоотой мэдээ