Ши Жиньпин Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэсгийн хэлэлцүүлэгт оролцов

Уртнасан 2020-05-25 10:17:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 24-ний үдээс хойш 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы Хүбэй мужийн төлөөлөгчдийн хэсгийн хянан хэлэлцүүлэгт оролцохдоо, онц ноцтой цар тахал болон олон нийтийн гэнэтийн аюул эрсдэлийг сэргийлэн арилгах нь үндэсний аюулгүй байдал, хөгжил, нийгэм улс төрийн ерөнхий чиг хандлагын тогтвортой байдалд холбогдох асуудал юм. Ерөнхийд нь төлөвлөх, системтэй сэргээх, бүх талаар дээшлүүлэх, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, тогтоон барих системийг шинэчлэхийг баримтлан, цар тахлын хяналтын урьдчилсан сэрэмжлүүлэх болон эсрэг тэмцэх хүчин чадвараа нэмэгдүүлж, онц ноцтой хижиг тахлаас авран эмчлэх системийг боловсронгуй болгож, олон нийтийн эрүүл мэндийн яаралтай зохицуулах хууль тогтоолыг боловсронгуй болгож, эх оронч эрүүл мэндийн хөдөлгөөнийг гүнзгий өрнүүлэн, тогтолцоо, механизмын түвшнөөс зохицуулах, үүрэг хариуцлагаа эрчимжүүлэхийн тулд хичээн чармайх хэрэгтэй гэв.

Ши Жиньпин хурлын талбайд очиход олноороо босон зогсож, халуун алга ташилтаар угтав. Лүө Жие, Янь-жи зэрэг таван төлөөлөгч олон нийтийн эрүүл мэндийн системийн бүтээн байгуулалтыг чангатгах, бодит эдийн засгийг дэмжихээ нэмэгдүүлэх, хот суурингийн анхан шатны засаглалын түвшин, ядуу уулархаг нутгийн зам харилцааны бүтээн байгуулалт, ядуурлаас гаргах аж үйлдвэрлэлийн хөгжлийг дээшлүүлэх, түүнчлэн цар тахлыг тогтоон барьж, сэргийлсэн нь Хятад улсын тогтолцооны давуу талыг харуулав зэрэг сэдвээр санал санаачилгаа дэвшүүлэв. Ши Жиньпин төлөөлөгчидтэй санал бодлоо гүнзгий солилцов.

Төлөөлөгчдийн саналыг сонссоны дараа Ши Жиньпин илтгэл тавив. Тэрбээр хэлсэн үгэндээ: “Хүбэй мужийн ард түмэн, Үханий ард түмэн цар тахлыг тогтоон барих, сэргийлэхэд чухал хувь нэмрээ оруулж, мөн асар их үрэгдэл гаргав. Үхань бол нэр нидэртээ нийцсэн баатарлаг хот юм. Хүбэй мужийн ард түмэн, Үханий ард түмэн баатарлаг ард түмэн юм. Би энд суугаа та нараар дамжуулан Хүбэй мужийн аливаа үндэстний боловсон хүчин, ард олонд чин сэтгэлийн мэндчилгээ, талархлаа дамжуулъя” гэв.

Ши Жиньпин хэлэхдээ: өдгөө, хилийн чандад дахь цар тахал газар авч буй чиг хандлага үр дүнтэй хориглогдоогүй байна. Улсын дотоодын зарим бүс нутагт цар тахал мөн гарч байна. Хүбэй мужийн хувьд заримдаа оношлогдсон тохиолдол гарч, өвчний илрэлгүй халдвар авагсад өдөр бүр шинээр нэмэгдэж байна. Цар тахлыг тогтоон барих, сэргийлэхийг өчүүхэн ч сулруулж болохгүй гэв.

Их уншсан

холбоотой мэдээ