Хятад Америк харилцаагаа сайжруулах нь хоёр орон, дэлхийн ард түмэнд ашигтай

2020-05-25 14:53:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад Америкийн харилцаа өдгөө чухал даваан дээр ирээд байна. 13-дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулган 24-нд Хятадын гадаад бодлого болон гадаад харилцаа гэх хэвлэлийн бага хурал хийлгэж, төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд гадаад хэргийн сайд Ван И хэлэхдээ, Хятад Америкийн хооронд үнэхээр цөөн бус санал зөрөлдөөн оршиж байна, гэвч энэ нь хамтын ажиллагааны орон зай байхгүй гэсэн үг биш юм. УТЗЗ-ийн гишүүд, энх тайвнаар зэрэгцэн орших, харилцан ашигтай хамтын ажиллагаа л хоёр орны алс хэтийн ашиг сонирхолд нийцнэ. Хятад Америк харилцан түшилцэн оршиж, хөгжих нь дэлхийн хамгийн том ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

Өнөөгийн Хятад Америкийн харилцааны талаар ярихдаа УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Бээжин их сургуулийн Хятад Америкийн хүмүүнлэгийн солилцооны судалгааны баазын дарга Жя Чингүө хэлэхдээ, шинэ коронавирус дэлгэрсэн нөхцөлд хэрэг дээрээ хоёр орон өмнөх таагүй явдлуудаа орхиж хамтран хижигтэй тэмцэх ёстой байсан. Гэвч харамсалтай нь хоёр орны хамтын ажиллагаа тун урагшгүй байна. Хижгээс өмнө хоёр орны харилцаанд зарим өөрчлөлт гарсан, хижгийн дараа Америкийн тал Хятадын талтай хижгийн эсрэг үр ашигтай хамтран ажиллаж чадсангүйгээр барахгүй, хижиг нь Америкийн зарим улс төрчдийн Хятадыг харлуулж, хариуцлага тохох шалтаг болсон юм гэжээ.

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны гишүүн, Хятадын НШУА-гийн Америкийн судлалын хүрээлэнгийн судлаач Жао Мей хэлхэдээ, Хятад Америк харилцан түшилцэн хөгжих нь хоёр орны болон дэлхийн хамгийн том ашиг сонирхолд нийцэж байна. Хятад Америк дипломат харилцаа тогтоогоод 40 гаруй жил болж байна. Хятад Америк хоёр орны эдийн засаг, нийгэм, соёл, хүмүүсийн хэлхээ холбоо гүнзгий уялдаж, салшгүй болж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээ болон хангалгын гинжин хэлхээ харилцан авцалдаж, салгахын арга болсон юм. Бидний бодохоор Хятад Америкийн хооронд харилцан түшилцэн орших нь гол юм. Бүх идэвхтэй хүчин зүйлийг дайчлан Хятад Америкийн харилцааг хяналтдаа байлгаж, Хятад Америкийн зохицонгуй хамтран ажилласан, тогтвортой харилцааг цаашид хараалах ёстой гэжээ.

Жао Мей бас хэлэхдээ, Америкийн зарим улс төрчид Хятад улсыгхарлуулж дайрч давшилж буйд Хятад улс стратегийн тэвчээртэй байж, бүх хүчээ төвлөрүүлэн өөрийнхөө ажлыг сайн хийх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ