Үндсэн хууль болон тулгуур хуулийн дэг журмыг хамгаална

2020-05-25 19:37:19
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж байна. 25-ны өдөр хянан хэлэлцүүлэхээр өргөн барьсан БХАТИХ-ын Байнгын хорооны ажлын тайланд, хуулийн дагуу Хонконг, Макаогийг удирдан засахыг баримталж, Үндсэн хууль болон Тулгуур хуулийн тогтоосон үндсэн хууль дүрмийг дагаж мөрдөн, БХАТИХ-ын байнгын хорооны тулгуур хуулийн тухай тайлбарлах тогтолцоог сайжруулж, онцгой бүсийн засаг захиргааны үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо, гүйцэтгэх механизмыг үндэсний хэмжээнд байгуулж боловсронгуй болгохыг онцолсон байна. Мөн Тайваний ажлын ерөнхий бодлого, чиг хандлага, нэг Хятадын зарчмыг баримталж, "Тайванийг тусгаар тогтнуулах" сагалан бутраах хүчнийг эрс эсэргүүцэж, "92 оны нийтлэг ойлголт" -ын үндсэн дээр, Тайваний хоолойн хоёр эргийн харилцааны энх тайван хөгжлийг баримтлахыг дурдсан байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ