Ардын дээд шүүх, Ардын дээд прокурорын ажлын тайланг хянан хэлэлцэв

2020-05-25 19:59:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БХАТИХ-ын жил тутмын ээлжит чуулган Бээжинд чуулж байна. Ардын дээд шүүх ба Ардын дээд прокурорын ажлын тайланг 25-ны өдөр чуулганд дэвшүүлэн хянан хэлэлцлээ. Хоёр байгууллагын тайланд, энэ оноос халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг хэвийн болгохын тулд хууль эрх зүйн ажлыг сайтар хийж, хууль дүрмээр хөгжил, урьдчилсан төсөөлөл, иргэдийн амьжиргааг хамгаалахад үүрэг гүйцэтгэж, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хууль тогтоомжийн дагуу хамгаалж, хүмүүсийн амь нас, аюулгүй байдал, биеийн эрүүл мэндийг баталгаажуулна хэмээн онцолжээ.

Ардын дээд шүүхийн дарга Жүө Чян, Ардын дээд прокурорын дарга Жан Жүнь нар чуулганд хандан 2019 онд хийсэн гол ажлууд болон энэ оны гол төлөвлөгөө, арга хэмжээний талаар тайлагналаа. Дээрх хоёр байгууллагын өндөр албаны хүн халдвараас урьдчилан сэргийлж хяналтдаа авах ажлыг хэвийн болгох, эдийн засаг нийгмийн дэг журмыг бүх талаар сэргээхийг баталж, халдварын эдийн засаг, нийгмийн хөгжилд үзүүлэх нөлөөг багасгах талаар хүчин чармайлт гаргахаа илэрхийлэв. Ардын дээд шүүхийн дарга Жүө Чян хэлэхдээ, шүүх нь хууль тогтоомжийн дагуу аж ахуйн нэгжүүдэд үр өгөөж хүртээх үндэсний бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлж, аж ахуйн нэгж, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжийн оршин тогтнох байдлыг хамгаалж, хөрөнгө оруулалт, хэрэглээ, шинэ хэлбэрийн дэд бүтэц зэрэг салбарын маргааныг хуулийн дагуу шийдвэрлэн, дотоодын эрэлт хэрэгцээг өргөжүүлэх стратеги хэрэгжүүлж, хууль эрх зүйн таатай орчин хангахын тулд хамгийн их хүчин зүтгэлээ гаргана гэжээ.

Ардын дээд прокурорын дарга Жан Жүнь хэлэхдээ, прокурорын байгууллага санхүүгийн гэмт хэргийг хатуу шийтгэж, хувийн хэвшлийн эдийн засгийг цаашид хөгжүүлэхийн тулд үйлчлэх болно. Үүний зэрэгцээ хотжилтын нийгмийн засаглалд идэвхтэй оролцож, зөрчил маргааныг шийдвэрлэн, халдварын дараах нийгмийн засаглалыг үр дүнтэй ахиулна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ