​Иргэний хууль иргэдийн эрх ашгийг бүх талаар хамгаална

2020-05-25 20:28:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ жилийн Хятадын "хоёр чуулган" дээр Иргэний хуулийн эмхтгэлийн төслийг хэлэлцэх нь хүмүүсийн анхаарлыг татсан сэдвүүдийн нэг болж байна. Хэрэв энэ төсөл батлагдах юм бол БНХАУ-ын анхны хуулийн эмхтгэл бий болж, "Нийгмийн амьдралын нэвтэрхий толь", "Иргэний эрхийг хамгаалах тухай тунхаглал" болох юм. 2020 онд чинээлэг нийгмийг бүх талаар бүтээн байгуулж, 13-р таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх нөхцөлд Иргэний хуулийн эмхтгэл нь Хятадын хүн бүрийн амьдралд гүнзгий нөлөөлөх төдийгүй үндэсний засаглалын чадварыг улам сайжруулж, хүн төрөлхтний хуулийн засаглалын соёл иргэншлийн хөгжил дэвшилд Хятадын хувь нэмэрийг оруулах болно.

Уг төслийг таван жилийн хугацаа зарцуулан туурвисан юм. Энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэх иргэний хуулийн эмхтгэлийн төсөл нийт 7 бүлэг, 1260 зүйлээс бүрдсэн бөгөөд одоогийн иргэний хууль, тогтолцоог системтэй эмхлэн, Хятад улс өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлснээс хойш бий болсон шинэ асуудлууд болон ирээдүйн нийгмийн засаглалтай уялдуулсан өргөн цар хүрээтэй, бүрэн төгөлдөр агуулгатай юм.

Иргэний хуулийн эмхтгэл нь үндэсний эдийн засаг нийгмийн хөгжлийн үнэн бодит байдал болон үндэстний үзэл санаа, соёлыг харуулдаг. Агуулгын хувьд Хятадын анхны иргэний хуулийн эмхтгэлд “Ард түмэн юунаас ч эрхэм дээд” гэдгээр гол цөмөө болгож, Хятадын онцлог, цаг эриний өвөрмөц тал болон ард иргэдийн хүсэл эрмэлзлийг харуулж байна.

Юуны өмнө иргэний хуулийн эмхтгэлийг туурвих үйл явцад интернетээр дамжин 10 удаагийн санал асуулга хийж, иргэдийн хүслийг шууд харуулсан юм. Хоёрдугаарт, иргэний хуулийн эмхтгэл нь “Хүний харилцаа”-г “Хөрөнгийн харилцаа”-наас чухалд үзэж, өнгөрсөнд “Эд хөрөнгийг хүнээс илүү чухалчилж байсан” байдлыг өөрчилж, хүн төвтэй засаглалын үзэл баримтлалыг бүрэн харууллаа. Гуравдугаарт, бусад улс орны иргэний хуулийн эмхтгэлтэй харьцуулбал, Хятад улс хэрэглээний ач холбогдлыг илүү чухалчилсан юм. Хятадын иргэний хуулийн эмхтгэлийн ерөнхий зарчмыг туурвисан хүний нэг, Бүх Хятадын ардын төлөөлөгч Сүнь Шяньжүн хэлэхдээ, “Ард иргэдэд илүү ойлгомжтой болгохыг хичээсэн, ямар асуудал байвал хуулийн эмхтгэлээс хариултаа олох боломжтой юм” гэж байлаа.

Үүний зэрэгцээ Иргэний хуулийн эмхтгэлд шинжлэх ухааны дүрэм журмыг бүрэн хүндэтгэж, цаг эриний урсгалыг харуулсан юм. Интернет, их өгөгдлийн нөхцөлд хувь хүний эрхийг тусгай бүлэг болгон туурвисан нь интернет түгсэн цаг үед хувь хүний эрхийн төрөл зүйл улмаар баялаг болж байгаа бодит байдлыг тусгасан юм. “Иргэний хуулийн эмхтгэл мэдээллийг хамгаалах талаар хүч оруулсан” хэмээн Сүнь Шяньжүн ярьж байлаа. Нэмж дурдахад иргэний хуулийн эмхтгэлд “Эрх ашгийн тухай агуулгыг аль болох бүгдийг хамруулахыг хичээсэн ” учраас үнэн бодит байдлыг тусгасан шинжлэх ухааны үзэл санааг харуулж, ирээдүйн хөгжлийн орон зайг үлдээсэн юм.

Иргэний хуулийн эмхтгэл юуны өмнө Хятад улс чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах хөгжлийн зорилтоо биелүүлэхэд тус дэм болно. “Эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологи” зэрэг таван талыг хамруулсан ерөнхий зорилтыг биелүүлэхэд иргэний хуулийн эмхтгэл хуулийн баталгаа хангах юм.

Хоёрдугаарт, иргэний хуулийн эмхтгэл нь Хятад улс хуулийн засаглалыг бүх талаар хэрэгжүүлж буйн шинж тэмдэг юм. Дэлхий нийтийн иргэний хууль боловсруулсан түүхээс харахад иргэний хуулийн эмхтгэл нь хуулийн засаглал хөгжсний бэлгэ тэмдэг болдог юм.

Хамгийн гол нь иргэний хуулийн эмхтгэл нь чансаатай хууль боловсруулах замаар Хятадын засаглалын тогтолцоо, чадварыг дээшлүүлэхэд үйлчлэх юм. Хуулийн засаглалыг орчин үеийн болгох нь улс орны засаглалын тогтолцоо, засаглалын чадварыг орчин үеийн болгох чухал түшиг тулгуур юм.

Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхийн үүднээс авч үзвэл, хуулийн эмхтгэл туурвих нь улс орон, үндэстний хөгжил цэцэглэлтийн бэлгэ тэмдэг, бэлгэдэл болдог юм. Хятадын Иргэний хуулийг баталснаар хуулийн засаглал явуулах үйл явцыг дэмжиж, Хятадын ард түмний ирээдүйн сайн сайхан амьдралыг илүү сайн баталгаажуулж, нийгмийн тэгш эрх, шударга ёсыг төлөвшүүлж, "Хятад улсын засаглал" -ын чансааг дээшлүүлэх болно.

Их уншсан

холбоотой мэдээ