​Барууны зарим улс төрчид зорилгодоо хүрч чадахгүй

2020-05-25 20:52:44
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсыг яллах гэж дур зоргоор ярих нь ямар ч баримтгүй, хуулийн үндэслэлгүй дээрээ олон улсын жишиг байхгүй тухай 24-ний өдөр болсон 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы хэвлэлийн бага хурал дээр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И хэллээ. АНУ зэрэг барууныхны зарим улс төрчид “Хятад улсыг шүүхэд өгөх", "Хариуцлага хүлээлгэн, нөхөн төлбөр тооцох" гэсэн улс төрийн оролдлогод Хятад улс хамгийн хатуу чанга хариу барьж байгаа нь энэ юм. АНУ зэрэг барууны зарим улс төрчдийн хууль дүрмээс няцсан дэмий оролдлого нь хариуцлагаа алдсан өөрийн буруугаа бусдад тохох оролдлого мөн гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт харуулсан юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсон мэт вирус дэлхийн ямар ч газар үүсэх боломжтой. Хятад улс ч гэсэн энэ удаагийн цар тахлын хохирогч юм. Хятад улсаас хариуцлага нэхэмжлэх гэдэг нь бодит баримтгүй явдал, ёстой бүдэрсэн дээр нь нударсан хэрэг болох юм.

Одоогийн байдлаар олон улсын анагаах ухаан, шинжлэх ухааны салбарынхан шинэ коронавирусийн гарал үүслийн талаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Судалгааны дүнгээс үзвэл, АНУ, Франц зэрэг орнууд ноднингийн 11-р сар буюу түүнээс өмнө шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд ямар ч аялал хийгээгүй юм. Цар тахал дэлхийн олон газарт дэгдсэн магадлал өндөр байна. Америкийн улс төрчид яагаад зөвхөн Хятад руу чиглүүлж байгаа бол ?

Хариуцлагын хувьд АНУ харин цар тахлын тархалтад хариуцлага хүлээх ёстой улс юм. АНУ-ын зарим улс төрчид өөрийн орныхоо тахал үүссэн цаг хугацааг нууж, нас баралтын мэдээллийг өөрчилж, урьдчилан сэргийлж, хянах талаар бүтэлгүй ажилласны улмаас дэлхий нийтэд цар тахал зөөвөрлөсөн орон болж, дэлхий олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд заналхийлж байгаа юм. Энэ тухай харин мөрдөн байцаалт хийх ёстой биш үү?

Олон улсын хуулийн үндэсний бүрэн эрхийн халдашгүй байдлын тухай хуульд аливаа орны үйл ажиллагаа, өмч хөрөнгө нь бусад орны хууль тогтоомж, шүүх, засаг захиргааны харьяалалд хамаарахгүй гэж тодорхой заасан байдаг. Үнэн хэрэгтээ, "Хуулийн хариуцлага" гэж нэрлэгддэг зүйлийг дэлхийн алдартай мэргэжилтнүүд, байгууллагууд хүлээн зөвшөөрдөггүй юм. Германы Бундестагийн нэг тайланд, Хятадад чиглүүлсэн АНУ-ын "нэхэмжлэл" нь инээдтэй бөгөөд Хятадын тахлын байдал болон АНУ-ын бодит хохирол хооронд ганц талын үр дагавартай хэмээн нотолж чадахгүй юм гэжээ.

"Хятад улсыг яллана " хэмээх оролдлого нь Америкийн зарим улс төрчдийн гегемоник логик, давхар стандартыг дахин илчилжээ. Өнөөгийн Хятад улс бол зуун жилийн өмнөх Хятад улс биш болсон бөгөөд өнөөгийн дэлхий ертөнц ч зуун жилийн өмнөх дэлхий ертөнц биш юм. Ван И хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийхдээ: Хэрэв та шүүхэд өгнө хэмээх нэрээр Хятад улсын тусгаар тогтнол, нэр төрд халдаж, Хятадын ард түмний шаргуу хөдөлмөрийн үр дүнг гутаан доромжлохыг хүсэж байгаа бол зорилгодоо хүрч чадахгүй гэдгийг шууд тодорхойлж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ