Арга хэмжээ авч гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг тогтворжуулахыг онцлов

2020-05-25 22:13:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

25-ны өдөр Хятадын Худалдааны яамны сайд Жүн Шань 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой юм. Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт нь өөрчлөлт, нээлтийн чухал агуулга бөгөөд өөрчлөлт, нээлтийн томоохон ололт амжилт юм. Гадаад худалдааны гол хүчнийг тогтворжуулж чадвал сая Хятад улсын гадаад худалдаа тогтвортой хөгжих боломжтой юм гэжээ.

Жүн Шань танилцуулахдаа, сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд Хятадын гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт хурдтай хөгжиж ирсэн нь Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал Нэгд, эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулсан. Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засгийн өсөлтийн чухал хөдөлгөгч хүч болжээ. Хоёрт, төсвийн орлогод хувь нэмэр оруулсан. Гадаад худалдаа, гадаад хөрөнгө оруулалт Хятадын төсвийн орлогод 25 хувиас хувь нэмэр оруулав. Гуравт, үндэсний ажил эрхлэлтэд хувь нэмэр оруулсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нь 200 сая гаруй хүнийг ажлаар хангасан бол 80 сая гаруй нь тариачид байжээ Дөрөвт, Хятад улсын нээлттэй хэлбэрийн эдийн засгийг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан байна гэжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ