Хятад улс Африктай орчин үеийн хөдөө аж ахуйн систем хамтран байгуулах ёстой

2020-05-26 09:47:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Энэ он гарснаас хойш царцааны гамшиг болон шинэ коронавирусийн халдварын давхар нөлөөлөл дор Африкийн төв зүүн нутгийн хөдөө аж ахуйн ноцтой хохирол амсаж, үр тарианы аюулгүй байдал өдрөөс өдөрт хэцүүдэж байна. БХАТИХ-ын төлөөлөгч, Аньхүй мужийн хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн орлогч дарга Жао Ваньпин саяхан ХТРТ-ийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, Хятад улс Хятад Африкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааг ахиулж, Африкт туслан үр тарианы аюулгүй байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Жао Ваньпин хэлэхдээ, олон жилийн турш Хятад улс дэлхийн хүнсний аюулгүй байдлын засаглалд идэвхтэй оролцож, Африкт туслан хөдөө аж ахуйн үлгэр жишээ төвүүдийг байгуулж, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийг илгээж, их хэмжээний үр тарианы тусламж үзүүлж, идэвхтэй үр дүнд хүрлээ. Гэвч Африкийн орнуудад туслан хөдөө аж ахуйн салбарын хүндрэл бэрхшээлийг үндэснээс нь зохицуулъя гэвэл Африкт хөдөө аж ахуйн техник болон хөгжлийн туршлагаа хангахаас гадна Хятадын шилдэг аж ахуйн нэгжүүд Африкт бүх ажил төрлийн гинжин хэлхээнд хөрөнгө оруулалт хий, Африкт туслан орчин үеийн хөдөө аж ахуйн систем байгуулж өгөх хэрэгтэй байна гэжээ.

Жао Ваньпин хэлэхдээ, Хятад улс болон Африкийн хөдөө аж ахуйн харилцан нөхөх чанараар чанга байж, хамтын ажиллагааны асар уудам орон зайтай, маш сайн үр бүтэмж олох боломжтой юм гэжээ. Тэр хэлэхдээ, Африкийн хүн ам цөөн газар уудам боловч дэлхий дээр хүнсний зүйл хамгийн дутагдаж буй бүс юм. Үүний үндсэн шалтгаан нь маш олон газар нь наад захын усжуулалтын системгүй байгаад оршино. Ийм учраас Хятад Африкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагаа ус ашиглалтаас гардаж, Африкт туслан хашлага далан барьж усан сан байгуулж явдал юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ