Дэлхийн эдийн засгийг тогтвортой болгоход чухал ач холбогдолтой

Уртнасан 2020-05-26 10:11:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНЭУ-аас Хятад улсад суугаа элчин сайд Омар Битар АНЭУ, Хятадын найрсаг хамтын ажиллагааны төлөө олон жил зүтгэж явсан хүн бөгөөд Хятад улсын хоёр чуулганыг олон удаа очиж сонсон хүн юм. Саяхан тэрбээр ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, COVID-19 цар тахал дэлхийн эдийн засагт асар их түрэлт учруулж буй одоогийн нөхцөл байдалд, Хятадын засгийн газрын ажлын тайланд нээлттэй хэлбэрийн эдийн засгийг бүтээн байгуулах үзэл ойлголтыг дахин онцолсон нь дэлхийн эдийн засгийг тогтвортой болгоход чухал ач холбогдолтой гэсэн байна.

Тэрээр хэлэхдээ: Хятад улсын санаачилсан нээлттэй, багтаамжтай хэлбэрийн эдийн засгийг бүтээн байгуулах үзэл ойлголтыг олон улсын хамтын нийгэмлэг болон дэлхийн олон орнууд суралцан хэрэгжүүлж болох юм. Энэ нь хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцын үзэл ойлголттой дээд хэмжээнд уялдаж, ялангуяа цар тахал дэлхийн эдийн засагт түрэлт учруулж буй нөхцөл байдалд дэлхийн олон орнууд нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, аж үйлдвэрлэл зэрэг олон салбарт үргэлжлэн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, хамтдаа одоогийн хямралаас гарах ёстой юм. Хятад улсын санаачилсан үзэл ойлголт мэтээр, дэлхийн олон орнууд гар нийлэн хамтран ажиллавал, цар тахлаас эдийн засаг, нийгэмд учруулсан хохирлыг хамгийн доод хэмжээнд хүртэл бууруулж чадна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ