Hydroxychloroquine-ээр COVID-19 вирусийг эсэргүүцэх туршицыг зогсоов

Уртнасан 2020-05-26 10:15:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: Анагаах ухааны нэр нөлөө бүхий сэтгүүл буюу Английн “The Lancet” сэтгүүлд, хумхаа өвчний эсрэг эм Hydroxychloroquine-ээр COVID-19 вирусийг эсэргүүцэх нь илэрхий үр дүнгүй, харин олон талын хам шинж үүсгэж болзошгүй гэж тэмдэглэсэн байна. Ингэснээр, ДЭМБ 25-нд мэдэгдэл гаргаж, тус байгууллагын олон улсын клиникийн туршцын “Эв нэгдлийн туршицын төсөл” Hydroxychloroquine-ээр COVID-19 вирусийг эсэргүүцэх туршицыг түр зогсоов гэжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аднахом мөн өдөр ДЭМБ-ын Женев дэх төв байранд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд энэ шийдвэрийг мэдэгдсэн байна. Энэ оны 3-р сард, ДЭМБ “Эв нэгдлийн туршицын төсөл”-ийг санаачилж, клиникийн туршилтаар дамжин COVID-19 вирусийг эсэргүүцэх дөрвөн зүйлийн эм бэлдмэл болон эмийн хослолын аюулгүй найдвартай байдал, эмчилгээний үр дүнг туршсан юм. Hydroxychloroquine нь даруй эдгээр дөрвөн зүйлийн эмийн нэг юм.

Их уншсан

холбоотой мэдээ