Хятад улсаас бусад газарт оношлогдсон тохиолдол 5.2 саяаас давав

Уртнасан 2020-05-26 10:17:32
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 25-нд ДЭМБ-ын нийтэлсэн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзэхэд, Хятад улсаас бусад газруудад оношлогдсон тохиолдол нийт 5,220,236 хүрсэн байна.

ДЭМБ-ын хоног тутамд нийтэлдэг тайланд харуулснаар, Европын төв бүс нутгийн цагаар 25-ны 10 цаг хүртэлх байдлаар, Хятад улсаас бусад газруудад COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол өмнөх өдрөөс 100,253-р нэмэгдэж, нийт 5,220,236 хүрчээ. Хятад улсаас бусад газруудад цар тахлын улмаас нас барсан тохиолдол 4342 нэмэгдэж, нийт 337,384 өвчтөн нас барав.

Дэлхийн хэмжээнд, COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол өмнөх өдрөөс 100,264-р нэмэгдэж, нийт 5,304,772 болов. Дэлхийн хэмжээнд цар тахлын улмаас 342,029 хүн нас барав.

Их уншсан

холбоотой мэдээ