Цар тахлын хугацаанд гал зогсоохыг уриалжээ

2020-05-26 10:28:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа Агентлагийн мэдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Антонио Гутерриш 25-ны өдөр “Африкийн өдөрлөг”-т тохиолдуулан хэлэхдээ, Африк цар тахалтай тэмцэх явцад “Гарамгай удирдах үүрэг гүйцэтгэж” байгаа боловч мөргөлдөөн, дайн дажин нь мөн л Африкийн бишгүй олон улс оронд гарч байна гэжээ. Тэрээр Африкийн олон орнууд цар тахлын хугацаанд гал зогсоох уриалгыг угтан дагаж, цар тахлыг хамтаар ялан давахыг шаарджээ.

Тэрээр хэлсэн үгэндээ, цар тахал нь Африкийн олон орнуудын тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэх мөн тэрчлэн “африкийн холбооны 2063 оны хөтөлбөр”-ын хүчин чармайлтад саад учруулж болзошгүй. Африкийн холбоо нэгэнт тусгай ажлын хэсэг байгуулж, Африкийн эх хуурайн цар тахлын эсрэг тэмцэх бодлогыг боловсруулан тогтоосон бөгөөд тусгай элч томилон олон улсын дэмжлэгийг зохион байгуулж байна. Африкийн холбооны эх тайван болон аюулгүйн байдлын хороо нэгэнт арга хэмжээ авч, цар тахал нь энх тайвны хэлэлцээрийг хэрэгжүүлэх болон эвслийн ахицад учруулах туу нөлөөг зохицуулах болно гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Африкийн өвчин жижгээс сэргийлэх хянах төв өнөө нэгэнт Цар тахалтай тэмцэх сан байгуулж, Африкийн олон орнууд ч эрчимтэй арга хэмжээ авч, вирус тархахыг хязгаарлан зогсоож, нийгэм эдийн засагт учруулах нөлөөг арилгаж байна гэжээ

Их уншсан

холбоотой мэдээ