Хонконгийн олон салбарынхан БХАТИХ-ын шийдвэрийн төслийг дэмжив

Уртнасан 2020-05-26 10:38:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хонконгийн олон салбарын зүтгэлтнүүд хэлэхдээ, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо, хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэн, боловсронгуй болгох нь үндэсний аюулгүй байдлыг илүү сайтар хамгаалахад тустай бөгөөд “Нэг улс хоёр систем” Хонконгид хэрэгжихийг баталгаажуулж, түүнчлэн Хонконгийн өнийн амгалан тайван, хөгжил дэвшлийг баталгаажуулах болно гэжээ.

25-нд УТЗЗ-ийн Бүх Хятадын Хорооны дэд дарга Дүн Жяньхуа телевизээр үг хэлж, тус хуулийг тогтоох нь Хонконгид маш чухал, зайлшгүй шаардлагатай гэдгийг бүх талаар гүнзгий тайлбарлаж, Хонконгийн өргөн олон хотын иргэд хамтын ашиг тусын төлөө энэ хуулийг дэмжиж, “Нэг улс хоёр систем” тогтвортой хэрэгжихийг баталгаажуулахыг уриалсан байна.

24, 25-нд, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргааны Аюулгүй байдлыг хамгаалах товчоо болон тус байгууллагын дэргэдэх сахилга бат сахиулах 5 ангийн цагдаагийн газар, залхаан хүмүүжүүлэх төв, гааль, хилээр нэвтрэх үйл хэрэг хариуцсан газар, гал командын газар байр сууриа илэрхийлж, 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын хянан хэлэлцсэн “Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийн тогтолцоо болон хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх, боловсронгуй болгох тухай БХАТИХ-ын шийдвэр (төсөл)”-ийг бүх хүчээр дэмжихээ илэрхийлжээ.

Их уншсан

холбоотой мэдээ