Америкт оношлогдсон тохиолдол 1.6 саяаас давав

Уртнасан 2020-05-26 15:14:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ДЭМБ-ын нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, Европын төв бүс нутгийн цагаар 25-ны 10 цагийг хүртэлх байдлаар, дэлхийн хэмжээнд COVID-19 тахлаар оношлогдсон тохиолдол өмнөх өдрөөс 100,264-р нэмэгдэж, нийт 5,304,772 хүрэв. Дэлхийн хэмжээнд нийт 342,029 өвчтөн нас барав.

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, Америкт оношлогдсон тохиолдол нэмэгдээд 1,660,072 болж, нийт 98,184 өвчтөн нас баржээ.

25-ны орой Японы ерөнхий сайд Абе Шинзо мэдэгдсэнээр, Японы зарласан онц байдлыг улсын хэмжээнд бүгдийг цуцална гэжээ. Үүнээс өмнө Японы 47 муж сяний дотроос зөвхөн Токио, Хоккайдо зэрэг 5 газар онц байдлыг хадгалж байсан юм.

ОХУ-ын Цар тахлаас урьдчилан сэргийлэх улсын мэргэжилтэн Попова 25-нд хэлснээр, Орос дахь цар тахлын байдал тогтвортой болж байна, гэтэл хойшдын 1-2 сарын хугацаанд иргэд олон амны хаалт зүүх зэрэг тогтоолыг мөн журамлан сахих хэрэгтэй гэсэн байна.

Хятад улсаас Перуд тусалж буй цар тахлын эсрэг тэмцэх эмчилгээний мэргэжилтний хэсэг 24-нд нийслэл Лима дахь COVID-19 тахлын түр хугацаа тусгаарлах төвд очиж, тухайн нутгийн цар тахлын эсрэг тэмцэж буй тэргүүн фронтын эмчилгээний ажилтан нартай арга туршлагаасаа хуваалцсан байна.

Их уншсан

холбоотой мэдээ