Нутгийнхаа зон олны өмнөөс мэхийн ёслон талархал илэрхийлэв

2020-05-26 15:33:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бээжинд болж буй Хятадын хоёр чуулганаар Хүбэй мужийн төлөөлөгчид засгийн газрын ажлын тайланг хянан хэлэлцэх үеэр Үхань хотын Хөнгөн үйлдвэрийн хоёрдугаар сургуулийн багш, Бүх Хятадын АТИХ-ын төлөөлөгч Юй Чэн саналаа ярьж дууссаны дараа босож зогсон хүндэтгэлтэйгээр мэхийн ёсолжээ.

Түүний энэ үйлдэл олон зүйлийг өгүүлж байлаа.

Үхань хотод халдварын байдал ноцтой болж хөл хорио тогтоох үеэр багшийн ажилтай тэрээр дүүрэг хорооныхоо сайн дурын ажилтан болж, хорооллын ажилчидтай хамтаар оршин суугчдад үйлчилжээ.

Тэрээр өөрийнхөө эргэн тойронд болсон үйл явдлаас хуваалцлаа.

Юй Чэний хамт ажилладаг нэг багшийн гэр бүлийн дөрвөн хүн бүгд шинэ төрлийн коронавирусээр өвджээ. Энэ тухай тэрээр хэлэхдээ: Эхэндээ тэдэнд үнэхээр хэцүү байсан, хэвтэж эмчлүүлэх ор ч олдохгүй байсан юм, харин удалгүй түр эмнэлэг байгуулагдан, хөнгөн оноштой тэд нар түр эмнэлэгт орж эмчлүүлсэн байна. Хүргэн нь бүр хүнд оноштой байж, ICU-д орж байлаа. Дараа нь тэд бүгд эдгэрч эмнэлгээс гарсан гэжээ.

Даралт, сахар, уушгины хуучин архаг өвчтэй 87 настай өвгөн халдвар авч, эмнэлгээс түүнд 9 хүний бүрэлдэхүүнтэй “баг томилон” ажиллуулсны эцэс настан маш хурдан эдгэрч эмнэлгээс гарчээ. Хүбэй мужийн халдварын байдал ноцтой байх үед Хятадын бусад муж хотуудаас 40 мянган эмч сувилагчийг багтаасан нийт 540 мянган эмнэлгийн ажилчин цаг наргүй ажиллаж, олон хүний амь насыг аварсан байна. Үүнд 80-аас дээш настай 3600 өндөр настнуудыг эмчлэн эдгэрүүлжээ.

Юй Чэн хэлэхдээ: Хуралд оролцохоор наашаа гарахад нутгийн зон олон маань надаар дамжуулан Ши даргад, нам, улс орондоо талархал илэрхийлж, мөн Үхань туслалцаа үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлэхийг хүссэн юм гэжээ. Тэрээр ийнхүү нутгийнхаа зон олны өмнөөс Ши Жиньпин даргад мэхийн ёслон талархал илэрхийлэв.

Их уншсан

холбоотой мэдээ