Үндэсний цөөнхийн гишүүд Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын тайланг авч хэлэлцлээ

2020-05-26 15:36:59
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

УТЗЗ-ийн бүх Хятадын хорооны үндэсний цөөнхий гишүүд 26-нд Бээжинд хэлэхдээ, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурорын тайланг нь нийгмийн шударга ёсыг харуулсан байна гэжээ.

УТЗЗ-ийн 13 дахь сонгуулийн бүх Хятадын хорооны 3-р чуулганы хэсгийн хэлэлцүүлэгт А Чан үндэстний УТЗЗ-ийн гишүүн, Юнь Нань мужийн Лүн Чуань саяны хууль зүйн товчооны Ван Зишү хууль зүйн тасгийн дарга Дуань Минлүн хэлэхдээ, энэ оны Ардын дээш шүүх болон Ардын дээд прокурорын тайлан нь баялаг агуулгатай, амжилтаар дүүрэн, ялангуяа гэнэт гарсан шинэ коронавирусийн нөхцөлд Ардын дээд шүүх болон Ардын дээд Прокурор өөр өөрийн эрх үүргээ бадруулан хамтаар холбогдох удирдамж гаргаж, гэмт хэргийн жишээг нийтэлж, хижигтэй тэмцэх ажлыг хохироосон гэмт хэргийг хуулийн дагуу хатуу шийтгэж, ажил үйлдвэрлэлээ сэргээхэд тус дөхөм үзүүлж, нийгмийн дэг журмыг сэргээхийг ахиулж, ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахыг баталгаажуулсан юм гэжээ.


Хотон үндэстний УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны гишүүн, Жянсү мужийн Хуай Ань хотын дэд дарга Ван Хүн Хүн хэлэхдээ, Ардын дээд шүүх болон Ардын дээд прокурор хижигтэй тэмцэх хугацаанд идэвхтэй ажиллаж, хууль зүйн санаачилгатай үйл ажиллагаа явуулж, нэгдсэн сэргийлэн хамгаалах системийн чухал гогцоо болж, уг механизмд дорвитой баталгаа хангасан юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ