Хоригдлуудыг суллах, хүчирхийллийг багасгах арга барилыг сайшаана

2020-05-26 19:18:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

26-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь хэлэхдээ: Афганистаны засгийн газар болон Талибанчууд хоригдлуудыг суллах, хүчирхийллийг багасгах арга барилыг Хятадын тал сайшаана гэжээ.

Эх сурвалжийн дагуу 25-ндАфганистаны үндэсний аюулгүйн хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ:мөн өдөр Афганистаны засгийн газраас Талибаны 100 хоригдлыг суллаж, өдөрт 100 хоригдлыг суллахаар төлөвлөснөөр, 2000 хоригдлыг суллах болно, эцсийн бүлэгт энэ арга барил Афганистан энх тайван тогтвортой байдлаа биелүүлэхэд тус дөхөм болохыг хүсэж байна гэжээ. Учир мэдэх хүн хэлэхдээ:Афганистаны засгийн газар болон Талибан гурав хоног үргэлжлэх муслим шашинтаны баяраар гал зогссоны дараа, хүчирхийллийн ажиллагааг үргэлжлэн багасгахаар чармайж, долоо хоног гал зогсох болно гэжээ.

Жао Лижянь энэ талаар хэлэхдээ: дайныгзогсоон, хүчирхийллийг хориглож, энх тайваныг биелүүлэх бол Афганистаны ард түмний хамгийн том хүсэл юм, бас ч бүс нутгийн орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл найдлага юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ