Үндэсний батлан хамгаалалт, армийн бүтээн байгуулалтын зорилт, үүргийг биелүүлнэ

2020-05-26 20:04:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 26-ны үдээс хойш 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын 3-р чуулганы Ардын чөлөөлөх арми, Зэвсэгт цагдаагийн хүчний төлөөлөгчдийн бүгд хуралд оролцох үе онцлохдоо, бүх арми үзэл санаа, үйл ажиллагаагаа намын төв хорооны шийдвэр байршуулалтын ажилд нэгтгэж, итгэл үнэмшлээ бэхжүүлэн, бэрхшээлүүдийг даван туулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг хэвийн болгосон нөхцөлд цэрэг армийн олон талын ажлыг дэмжиж, 2020 оны үндэсний батлан хамгаалалт, армийн бүтээн байгуулалтын зорилт, үүргийг тууштай биелүүлж, нам, ард түмний даалгасан үүрэг хариуцлагаа биелүүлэх хэрэгтэй гэжээ.

Хурлын үеэр, Ли Юн, Хэ Лэй, Ван Хай зэрэг 8 төлөөлөгчийн илтгэл яриаг сонссоны дараа Ши Жиньпин чухал илтгэл тавилаа. Тэрээр эхлээд бүх цэрэг армийн коронавирусийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, тогтоон барих ажлын үүрэг хариуцлагаа гүйцэтгэсэн байдалд бүрэн нотолгоо өгсөн байна. Ши Жиньпин онцлохдоо, энэхүү халдварт өвчний эсрэг тэмцэл бол цэрэг армийн хувьд томоохон сорилт юм. Ардын арми нь намынхаа удирдлагыг сонсож, үүрэг хариуцлагаа ухамсарлан, халдварын эсрэг тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэж, жинтэй хувь нэмэр орууллаа. Ардын арми нь нам, ард түмний итгэл хүндийг хүлээсэн баатар арми гэдгийг практик дахин нотолж байна гэжээ.

Ши Жиньпин: энэ удаагийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, хяналтдаа авах тэмцэл нь үндэсний батлан хамгаалалт, цэрэг армийн өөрчлөлтийннэг удаагийн практик туршилт, энэ нь өөрчлөлтийн үр дүнг бүрэн илэрхийлсэн бөгөөд өөрчлөлтөд шинэ шаардлага дэвшүүлсэн байна. Энэ он бол Хятадын армийн бүтээн байгуулалтын хөгжлийн “13-р таван жилийн төлөвлөгөө”-ний сүүлчийн жил тул хижиг тахлын нөлөөг даван туулах онцгой арга хэмжээ авч, төлөвлөгөө, хэрэгжилтэд илүү анхаарал төвлөрүүлэн, томоохон ажлууд болон стратегийн чадавхыг ихээр дээшлүүлэх шаардлагатай байна. Ардын армийн бүтээн байгуулалтын "14-р таван жилийн төлөвлөгөө" -г боловсруулж, үндэсний хөгжлийн байдалтай уялдуулан, төлөвлөгөөний чанарыг хангах хэрэгтэй хэмээн онцолжээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ