​АНУ Хонконгийн асуудлаар зүүдлээд ч хэрэг алга

2020-05-26 21:56:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын жил болгоны ээлжит хурлаар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо болон хэрэгжүүлэх механизмыг боловсруулан сайжруулах асуудлыг их хурлын хэлэлцүүлэгийн хөтөлбөрт оруулахаа мэдэгдэв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Помпео зэрэг барууны зарим улс төрчид үүнтэй холбогдуулан, Хятадын засгийн газрын энэхүү алхам нь Хонконгийн "дээд хэмжээнд өөртөө засах" байдлыг цуцлах болно гэсэн бөгөөд Хятадад чиглүүлэн хориг арга хэмжээ авна хэмээн заналхийлж байгаа юм.

Помпео зэрэг хүмүүс утгагүй зүйл яриад байдаг. Хонконг бол Хятадын Хонконг, үндэсний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж нь дэлхий даяар мөрдөгдөж байдаг стандарт юм. 9-р сарын 11-нд ихээхэн хэмжээний хохирол амссан АНУ үндэсний аюулгүй байдлын талаар гунигт дурсамжтай бөгөөд хатуу хууль эрх зүйн тогтолцоог боловсруулсаар байна. Одоо харин Хонконгийн асуудлаар гунигт түүхээ мартсан юм шиг болж харагдана. Террорист үйл ажиллагааны эсрэг дэлхий нийтээрээ таслан зогсоож, цохилт өгөх шаардлага байхгүй гэж Помпео зэрэг хүмүүс хүсэн найдаж байгаа нь тэр үү?

Аливаа улс орны хувьд үндэсний аюулгүй байдлыг хангах нь үндсэн ашиг сонирхолтой холбогддог учраас энэ тухай ямар ч эргэлзээ байдаггүй. АНУ-аар жишээ болгон авч үзэхэд “Үндэсний аюулгүй байдлын тухай хууль”, “Тагнуулын тухай хууль”, “Дипломат төлөөлөгчийн газрын тухай хууль” зэрэг үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлыг хамгаалдаг бусад хуулиуд бүрэн байдаг. АНУ-ын засгийн газар "үндэсний аюулгүй байдал" хэмээн байнга ярьж, чухалчлан үздэг атлаа БНХАУ-ын Хонконг хуулийн дагуу үндэсний аюулгүй байдлаа хамгаалах асуудлыг тэгж эмзэг хүлээн авдаг нь юуны учир вэ?

Америкийн улс төрчид Хонконг чин сэтгэлээс огтхон ч бодоогүй байгааг тэдний хийж буй тоглолт харууллаа. Тэд харин Хонконгийг аль болох замбараагүй байлгахад найдаж байгаа бөгөөд үүнийг далимдуулан, цар тахлын эсрэг бүтэлгүй ажилласныг нь шүүмжилж буй иргэдийн анхаарлыг шилжүүлэн, Хонконгийн замбараагүй байдлаар Хятад улсын хөгжлийг хязгаарлах оролдлого хийж байгаа юм.

Хонконг бол Хятадын онцгой засаг захиргааны бүс, Хятад улс үндэсний хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Хонконгийн хууль эрх зүйн тогтолцоо, хэрэгжилтийн механизмыг боловсруулан сайжруулах шийдвэр гаргасан юм. Өнгөрсөн жилээс хойш Хятад улсыг эсэргүүцэж, Хонконг эмх замбараагүй болгох зорилготой зарим хүмүүс болон хэт даврагч бүлгүүд "Хонконгийн тусгаар тогтнол" хэмээн сурталчилж, төрийн далбааг илэн далангүй доромжилж, Төв засгаас Хонконгт суугаа байгууллагад халдлага хийж, гэмгүй эгэл иргэдийг дайрч, цагдаа нарын ажлыг хүчирхийллээр эсэргүүцэх зэрэг гэм үйлдэж байна. Эдгээр үйл ажиллагаа нь Хонконгийн олон нийтийн аюулгүй байдал, үндэсний бүрэн эрхийн аюулгүй байдлыг ноцтой заналхийлж байгаа тул ямарваа хуулийн засаглалтай улс орон үүнийг хүлцэхгүй юм.

БХАТИХ үндэсний хэмжээнд Хонконгийн онцгой бүсийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль эрх зүйн тогтолцоо, хэрэгжилтийн механизмыг байгуулан сайжруулах нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах талаар “Дутагдал”-аа нөхж, “Нэг улс хоёр систем”-ийн тогтолцооны суурийг бат бөх болгож байгаа явдал юм. Үүгээр дамжин Хонконгт илүү боловсронгуй хууль эрх зүйн тогтолцоотой болж, нийгмийн дэг журам улам тогтвортой, хуулийн засаглал, бизнесийн орчин илүү таатай болох бөгөөд дэлхийн олон орны аж ахуйн нэгжүүд Хонконгт ажил төрөл эрхлэхэд илүү ашигтай юм.

Олон баримтуудад харуулснаар, Хятад улсыг эсэргүүцэж, Хонконг эмх замбараагүй болгож буй хүчинд АНУ түшиг тулгуур нь болж байгаа юм. АНУ-ын зарим улс төрчид Хонконгтой холбоотой үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хууль тогтоохыг эсэргүүцэж байгаа нь Хонконгийн асуудлаар Хятад улсыг хязгаарлах мөрөөдөл нь биелэгдэх боломжгүй болсонд сэтгэл түгшиж буйг харууллаа. Хятад улсыг эсэргүүцэж, Хонконг эмх замбараагүй болгохоор оролдож буй этгээдүүд Хятад улсын эсрэг гаднын хүчинтэй нийлж, Хонконгийн нийгмийн дэг журмыг эвдэн, Хятадын дотоод засагт хөндлөнгөөс оролцохыг Хятад улс огт хүлээн зөвшөөрөхгүй юм. Энэ удаагийн БХАТИХ-аар Хонконгтой холбоотой үндэсний аюулгүй байдлыг хамгаалах хуулийг авч хэлэлцэх гэж байгаа нь энэ шийдвэр зоригийг бүрэн харуулж байна. Хонконгийг яасан ч АНУ-ын засгийн газрын бодлогынх нь золиос болгохгүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ