​Хятадын уламжлалт анагаах ухааны ач холбогдлыг тайлбарлав

2020-05-26 22:11:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бүх Хятадын ардын төлөөлөгч, Хятадын Инженерийн академийн академич, Тяньжиний уламжлалт Хятадын анагаах ухааны их сургуулийн захирал Жан Бөли сэтгүүлчид ярилцлага өгч, шинэ коронавирусийн уушгины хатгалгааг эмчлэх үйл явцад уламжлалт Хятадын анагаах ухаан чухал үүрэг гүйцэтгэсэн, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ирээдүйн тогтолцоонд Хятадын уламжлалт анагаахын агуулгыг нэмж оруулах ёстой гэжээ.

Шинэ коронавирусийн халдвар тархсан үед Жан Бөли эмчилгээний багаа ахлан Хүбэйд очиж ажилласан түүхээ танилцууллаа:“Үхань, Хүбэйн иргэд чухал хувь нэмэр оруулж, асар их хохирол амссан нь үнэн. Нийт Хятадын ард иргэд Үхань, Хүбэйд туслалцаа үзүүлсэн, цэрэг арми, эмчилгээний ажилтнууд, сайн дурынхан, дээрээ нь Үханий эмнэлгийн ажилтнууд, олон салбарынхан бүгд маш их хохирол амссан юм. Бид эв санаагаа нэгтгэн тэмцсэний дүнд амжилтад хүрсэн, нээрээ амаргүй ирсэн амжилт юм. ”

Жан Бөли хэлэхдээ, шинэ коронавирусийн эсрэг тэмцэлд Хятадын олон нийтийн эрүүл мэндийн тогтолцоо, эмчилгээний үйлчилгээний тогтолцоо чухал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч хүрэлцэхгүй, дутагдалтай талаа ч харууллаа гэжээ:“Хүрэлцэхгүй талаа хэрхэн нөхөх вэ гэдэг асуудлаар би энэ удаагийн чуулгаар халдварт өвчний тухай хууль баталж, олон нийтийн эрүүл мэндийн онцгой хэргийг зохицуулах механизмд нэмэлт засвар оруулан, илүү боловсронгуй болгох санал дэвшүүлсэн. Урьдчилан сэргийлэх сүлжээг илүү бат бөх болгосноор бид дараа дараагийн цар тахлын байдлыг бэлтгэлтэй шийдвэрлэж, илүү сайн амжилтад хүрч чадна гэж бодож байна.”

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд Хятадын уламжлалт анагаах ухааны холбогдох агуулгыг нэмж оруулах бөгөөд түүнийг Европ эмнэлэгтэй уялдуулан хослуулж, харилцан нөхөхийг Жан Бөли санал болгосон юм. Шинэ коронавирусийг эмчлэх тусгай эм, вакцин байхгүй одоогийн нөхцөлд Хятадын уламжлалт анагаах ухаан бол үр дүнтэй эмчилгээний төсөл болохыг Хятадын практик гэрчилсэн гэж тэрээр ярьж байлаа: “Халуурах, ханиалгах, тамирдах зэрэг өвчний шинж тэмдэг бүхий хөнгөвтөр өвчтөн уламжлалт анагаахын эмчилгээ хийснээр хурдан эдгэрдэг бөгөөд өвчний байдал нь хүндрэх эрсдэлийг бууруулсан юм. Түр эмнэлэгт уламжлалт эмчилгээ хийснээр өвчний хүндэрсэн хэмжээ 2-5 хувьтай байсан юм. ДЭМБ харин энэ үзүүлэлтийг 10-20 хувьд хүрнэ гэж төсөөлж байжээ. Миний ажилласан Жяншя түр эмнэлгийн 564 өвчтөний өвчний байдал нэг ч хүндрээгүй. Өвчний байдал нь хүнд байсан тохиолдолд бид Хятадын уламжлалт анагаах ухаан, Европ анагаах ухааныг уялдуулан, амьсгалын систем, цусны эргэлтийг сайжруулах аргаар өвчний гол гол шинж тэмдгийг нь намжааж, үр дүнтэй эмчлэн, нас баралтыг бууруулсан юм. ”

Нөхөн сэргээлтийн үе шатанд Хятадын анагаах ухааны эмч нар өвчтөн бүрийн өвөрмөц шинж тэмдэг, эрхтэн гэмтсэн тохиолдолд зориулалттай эмчилгээг хийж, анхны үр дүнд хүрч байсан гэж Жан Бөли ярьж байлаа.

Хятадын уламжлалт анагаах ухааны чухал чанарыг дэлхий нийтэд хэрхэн ойлгуулах талаар Жан Бөли академич хэлэхдээ, Хятад Европ эмчилгээний онол харилцан адилгүй тул цар тахлын эсрэг Хятадын уламжлалт анагаах ухааны судалгааны дүнг олон улсын нэр нөлөө бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлэх боломжгүй байна гэжээ. Энэ талаар олон улсынхан ойлгохгүй, тэр ч байтугай эргэлзээтэй байгаатай холбогдуулан Жан Бөли хэлэхдээ, олон мянган өвчтөнийг эдгээсэн үнэн бодит байдал маань хамгийн сайн гэрч гэсэн юм: “Бид ажлаа сайн хийхийн зэрэгцээ илүү олон туршилт хийж, эмчилгээний механизмаа тайлбарлах зорилготой ажиллаж байна. Эмчилгээний үр дүн нь сайн байвал эрт оройгүй бусдад танигдаж, үнэ цэгийг нь үнэлэх болно гэж бодож байна. ”

Их уншсан

холбоотой мэдээ